"Анчид" УСК ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 03 сар 26

  "Онч мэргэн продакшн", "Вета" энтертайментийн хамтын бүтээл "Анчид" инээдмийн уран сайхны кино ирэх сарын 1-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Тус киноны найруулагчаар Д.Отгонсүрэн, зохиолчоор Э.Лувсандаш нар ажилласан бол гол дүрүүдэд СТА С.Болд-Эрдэнэ, СТА С.Жавхлан, СТА Н.Ялалт, ОУХМ Э.Уянга, СТА Д.Мөнхзул зэрэг монголын минь чадварлаг уран бүтээлчид оролцон тоглож байгаа ажээ. 

   Нэг дор ажилдаг хуурай ах дүүс болох Бат , Баяраа хоёр нэгэн хэвийн амьдралаа сонирхолтой болгохоор шийднэ. Тэд өөрсдийгөө “Анчид” гэж нэрлэн жинхэнэ ур чадвар шаардсан “ховор ан” агнахаар шийднэ, учир нь тэд бол ганц бие залуус. Отно, онилно, үргээнэ, уяраана, урхидана... Энэ бол тэдний арга барил... Гэвч тэдэнд агнаж болохгүй “Ан” таарвал яах вэ? Түүнээс болж юу тохиолдох бол... Эдгээр асуултын хариуг та 4 дүгээр сарын 1-нд нээлтээ хийх "Анчид" киноноос мэдэж болох нь ээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх