Жүжигчин Г.Алтаншагай дүү нартаа амжилтанд хүрэх аргаасаа хуваалцав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 31

 


Монголын Залуучуудын Холбооноос долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дэх зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдаж,  “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцсан юм.

Тэрбээр 9-р ангид орох жилээ жүжигчин болно гэж бат шийдсэн гэнэ. Дунд сургуульд байхдаа явдаггүй дугуйлан, хамрагддаггүй олон нийтийн ажил гэж байгаагүй аж. Бага насаа Хэнтий аймагт өнгөрч, хөдөөний бор хүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгыг давахдаа ямар хөгтэй хөгжилтэй явдлуудтай тулгарч байснаа ч нуулгүй хуучиллаа.

ТВ5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн аав болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.

“Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг” хэмээв. Дүү нартаа хандаж “Залуучуудаа мэргэжилдээ үнэнч байж зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдгийг зөвлөсөн юм.

Дашрамд дуулгахад тус театрын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Хар сувдны нууц” уран сайхны кино ирэх 5 дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зэхэж буй гэнэ шүү.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх