Пакистаны алдарт загвар өмсөгч Айаан Алиг сүүлийн хоёр долоо хоногийн турш Равалпиндид хорьж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Исламабадын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. Өдгөө 23 настай түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа аж. Учир нь, түүний цүнхнээс 500 мянган ам.доллар гарчээ. Тус улсад биедээ авч явах бэлэн мөнгөний хэмжээг 10 мянган ам.доллараар хязгаарласан байдаг аж.Харин Али үл хөдлөх хөрөнгөө арилжаад мөнгөө авч явсан, бэлэн мөнгөний хязгаарын тухай ийм хуультайг мэдээгүй байснаа хэлжээ. Загвар өмсөгч бүсгүй хууль бусаар их хэмжээний бэлэн мөнгө хил давуулахыг завдсан нь батлагдвал 14 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэнэ.
Айаан нэрээр алдаршсан тэрбээр 16 настайгаасаа загварын тайзнаа алхаж эхэлсэн бөгөөд Пакистаны хамгийн амжилттай өсөж яваа супер моделиудын нэг юм. Мөн түүнийг “Miss Universe”-д Пакистаныг төлөөлөн оролцож байсан гэх яриа ч бий.Харин Пакистаны зарим хэвлэлд түүнийг бүрэн тавилгатай “vip” өрөөнд хоригдож, өдөр бүр шинэ даашинз сольж өмсөн, гар утас ч хэрэглэж байгаа гэж мэдээлсэн байна. Харин шоронгийн удирдлагууд загвар өмсөгч бүсгүйд тусгай өрөө гаргаж өгөхөөс татгалзсан, бусад эмэгтэй хоригдлуудын адил өрөөнд хоригдож байгаа гэж мэдэгджээ. Мөн шоронгийн дүрмийн дагуу долоо хоногт хоёр удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрдөг гэнэ. Равалпиндийн шоронд нийтдээ 4500 орчим хүн хоригдож байгаа аж
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.