Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар хамтарч уран бүтээл хийдэг болсон. Тэдний анхны уран бүтээл “Хөөрхөн” нэртэй гарч, улмаар хүн бүр уг уран бүтээлийг амандаа аялж, фэнүүдээсээ өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Тэгвэл тэд анхны уран бүтээлдээ урамшиж дараагийнхаа дуугаа дуулжээ.
Тодруулбал, “Хайрын тэнгэр диваажин” хэмээн сайхан үг, аялгуутай дууг дуулсан бөгөөд удахгүй дүрсжүүлэхээр болсон аж. “Хөөрхөн” дуунаас арай өөр өнгө аястай хийхийг зорьсон бөгөөд олны хүртээл болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Дуучин А.Түмэн-Өлзийгийн хувьд тэрбээр удахгүй нярайлах гэж байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.