Урлаг
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 07
Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон холливуудын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн эгшиглэх нь ээ. Улсын Филармонийн Баянмонгол чуулга дан киноны хөгжим, дууны тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.Тус тоглолтонд улсын Филармонийн Баянмонгол джаз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од болон чадварлаг залуу дуучид болох Наагий, Хулан, Амина, Насаа нар киноны дуунуудыг амьдруулан дуулах аж. Тус тоглолт улсын Филармонийн тайзнаа 2015 оны 4 дүгээр сар 16-нд 19 цагт ганцхан удаа. Тасалбарын үнэ 15,000 төгрөг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.