Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 24
・ 1
ҮХААЯ-ны холбогдох албаныхан болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчид хуралдаад үтрэм нөхцөлөөр тонн улаанбуудайн үнийг 550 мянган төгрөг байхаар тогтжээ. Тэгэхдээ улаанбуудайн үнийг дагаж гурилын үнэ өсч болзошгүй учраас салбарын яамнаас нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар гурил үйлдвэрлэгчидтэй энэ үеэр тохиролцсон аж.
Одоогийн байдлаар зах зээлд “Алтан тариа” компанийн нэгдүгээр гурил кг нь 810, “Хангай миллс” компанийнх 840 төгрөгөөр нийлүүлдэг. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т өнгөрсөн жил гурилын 26 компани хамрагдаж, нийт 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Эл хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн турш 850 төгрөгт барина хэмээн тооцож байна. Энэ хүрээнд ч гурилын үнийг хэрхэн, тогтвортой байлгах талаар яамны холбогдох албаныхан ажиллаж байгаа гэнэ.
Б.Боргил
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.