Дасгал хийхгүйгээр турах “итгэмээргүй - 10” арга

Урлаг ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 04 сар 08 ・ 1
Охид, эмэгтэйчүүдийн хувьд жингээ барих эсвэл хасах нь сэтгэлийг нь түгшээдэг олон асуудлын нэг юм. Тэгвэл гоолиг бие галбираа хадгалж, сэтгэл хангалуун байхад зориулсан маш олон арга бий. 

Эдгээрээс хамгийн хялбар бөгөөд зугаатай аргуудаас толилуулъя. Тоглоомын гол дүрэм бол мэдээж тэвчээртэй бас тууштай байх явдал билээ.
 
1
Амьсгалах
Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураах шидтэй байгалийн шалгарсан арга юм. Ингэхийн тулд хамраараа алгуурхан амьсгаагаа авч нэг тоолоод амаараа гаргана. Ингэснээр таны амьсгал зөв бас хэвийн явагдаж бодисын солилцоог ч гэсэн сайжруулна. 
2
Мөстэй ус уух
Ус бол та бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Ялангуяа хүйтэн ус нь турах гэж байгаа хүмүүст онцгой нөлөөтэй юм. Хэр их хүйтэн ус ууна тэр хэрээрээ жингээ хасна. Учир нь хүйтэн зүйл уух тусам таны бие организм түүнийгээ бүлээтгэх гэж төдий чинээ энерги зарцуулдаг юм. Ингээд өдөр бүр найман аяга мөстэй ус ууснаар 70 калори илчлэгийг шатаадаг ажээ.
3
Зөв хооллох
Хоёр цаг тутам бага багаар хооллодог хүмүүсийн хоолны шингэц болон бодисын солилцоо мэдэгдэхүйц сайжирдаг. Бодисын солилцоо хэдий чинээ сайн явагдана төдий чинээ жингээ гээхэд тустай юм. Бүсгүй та хоёр цаг тутам хооллохдоо аль болох хөнгөн, илчлэг бага ч амин дэмтэй хоолыг түлхүү хэрэглээрэй.
4
Цахилгаан шатны оронд шат
Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг та мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах биш өгзгөө мэдэрч бууж өгсөх юм бол турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.
 
5
Гэрээ цэвэрлэх
Байнгын хөдөлгөөнтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэх нь турахад туслах хамгийн энгийн арга юм. Гэрийн ажил ямар барагдах биш, гэрээ цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараа шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн үр дүнтэй арга ажээ. Ингээд гэр тань ч цэмцийж, та ч бас жингээ хасах нь 
байна шүү дээ.
 
6
Зогсох
Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Тийм учраас аль болох суухгүйг хичээж алхах, гүйх магадгүй хэсэг хугацаанд зогсоход буруудах зүйлгүй.
 
7
Дагжих
Дагжиж чичрэх буюу даарах нь ч гэсэн биеийн илүүдэл илчлэгийг шатаадаг гэнэ. Өвлийн хүйтэнд гадаа хэсэг зогсох, эсвэл хүйтэн бүлээн шүршүүрт орох зэрэг нь турах, биеийн жинг барихад тустай ажээ.
 
8
Халуун ногоотой хоол хүнс хэрэглэх
Үдийн эсвэл оройн хоолондоо 5 гр халуун ногоо нэмж хэрэглэвэл бодисын солилцоог тань 12% - 20% сайжруулж хоолны шингэцэд онцгой нөлөө үзүүлнэ. Хоолны шингэц хэвийн явагдах нь мэдээж биеийн жингээ хэвээр хадгалж, турах үндэс юм. Нөгөөтэйгүүр халуун ногоотой хоол нь хоолны дуршлыг бууруулж их идсэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг учир турахад дөхөм болдог ажээ.
 
9
Дэлгүүр хэсэх
Дэлгүүр хэсэх дургүй эмэгтэй хүн ховор л болов уу. Шоппинг хийснээр эмэгтэйчүүдийн сэтгэл сэргэж стрессээс ангижирдаг. Тэгвэл хоёр цаг дэлгүүр хэсэхэд 450 калори илчлэг шатаадаг гэнэ.
 
10
Утсаар ярих
Дасгал хийхгүйгээр турах хамгийн хачирхалтай аргын нэг бол утсаар ярих явдал юм. Нэг цагийн турш утсаар ярьснаар 46 калори илчлэгийг шатаадаг ажээ. Тэгэхээр хэдий удаан чалчина тэр хэрээрээ хүссэн галбираа олоход тань 
дөхөм байх нь. Ингээд бүсгүйчүүддээ амжилт хүсье.
Мэдээллийн эх  сурвалж  BUNNY

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: