С.Баяр: Би удаан гүтгүүлж чадахгүй. Одоо шалгуулна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 12 ・ 8

        Ерөнхий сайд асан С.Баяр удахгүй Монголд ирэх гэнэ. Тэрбээр энд ирээд олон нийтийн дунд дуулиан тариад буй АНУ дахь долоон тансаг хуасынхаа учрыг олох юм байна.

 

С.Баярыг эхнэр, охиддоо АНУ-д байшин худалдаж авч өгсөн гэх баримтыг УИХ-ын гишүүн Г.Уянга дэлгэсэн. Цаашлаад АНУ дахь долоон байшингаа Оюутолгойн гэрээг хийснийхээ дараа авч эхэлсэн нь Рио Тинтогоос авлигал авсан байх магадлалтай гэсэн  хардлагыг төрүүлж байна гэсэн билээ.

 

Тэгвэл уг асуудлаар С.Баяр өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм” гэжээ.

 

Гэхдээ Г.Уянга гишүүн ярихдаа С.Баярын нэр дээр бус түүний эхнэр, хүүхдүүдийн нэр дээр байшингууд байдаг гэсэн. Харин С.Баяр өөрийн хөрөнгөөрөө тэдний нэр дээр байшин авч өгсөн гэж олон нийт хардаж байгаа. С.Баярын нэр дээр ганц ч байшин байхгүй нь үнэнч түүний хүүхдүүд болон анхны эхнэр, одоогийн найз охины нэр дээр байшингууд байгааг баримтууд гэрчилж байгаа юм. Гэхдээ уг асуудал хэрхэн, шийдэгдэх нь удахгүй тодорхой болох биз.

 

Харин Оюутолгойн гэрээг хийснийхээ төлөө олон сая ам.долларын авлигал  байх магадлалтай гэх асуудлаар тэрбээр мөн байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр энэ талаар “Мэдээж миний хийсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой. Манай улсад урьд нь хийгдэж байгаагүй олон тэрбум ам.долларын тэр гэрээ олон сая ам.долларын авилгын хаялагатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугидаг хүмүүс бий. Тэд Оюутолгойн асар том гэрээг зүтгүүлсэнийхээ шанд маш их авилга авсан байж таарна гэж нотлох гээд бүтэн зургаан жилийн нүүр үзэж байна. Гэрээний төслөө зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдийг хүрлээ. Тооцоо талаасаа буруутгаж чадахгүй болохоор “тоншсон” болгож харагдуулах гээд байдаг. “Тоншсон” нь нотлогдвол гэрээг бүр мөсөн тонгорч унагах арга олдоно гэж үздэг бололтой. Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй үе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн үе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгүй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж бас болно. Тэр хэрүүлдээ намайг татан оруулах, элдэв долоон юм наах гэж байнга оролддог. Би тэвчээртэй байхыг хичээн хэдэн жил муу хэлүүлж явлаа. Одоо болсон байлгүй дээ. Одоо яс шалгуулна. Монгол улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд хүсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллаад буруутгаад байдаг Оюутолгойн гэрээгээр далимдуулан авилга авсан эсэхээ шалгуулна. Өөр бас бус юм байдаг гэж үздэг бол тэр бүхийг бүгдийг нь шалгуулна гэсэн бодолтой байна” гэжээ.

 

С.Баяр яг одоо загас үржүүлгийн төслийн ажлаар  Германы Baden-Wurttemberg мужийн хөдөө тосгонд явж байгаа аж. Тус ажлаа дуусгаад удахгүй ирж тэрбээр хууль шүүхийн байгууллагад хандах нь.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 13/

    уянгагыг дэмжиж байна. ямарч байсан баяр сэрж шалгуулаж өөрийнхөө нэрийг цэвэрлэх болсонд баярлалаа.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 13/

    уянгын хэлснээр олон хүн энгэж бодож бухимдаж байгаа. гэнэт яагаад баяжив, адилхан ширээний ард сууж байсан сэхээтнүүд цалингаараа үнэнчээр энэ хэртэй болж гадаадад хаустай амьдарч чадаж байна уу? хардахаас өөр аргагүй . тийм учир шалгуулаад өөрийнхөө нэрийг цэвэрлээд ард түмнийхээ сэтгэлийг амраава

    1
    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 13/

    Уянга гэдэг хүүхнийг шоронд хатаа, мэдрэлийн гажигтай хүүхэн юм байна

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 13/

    Оюу толгойн гэрээнээс монголчуудад нялзсан зүйл бий билүү, байхгүй. Цаашид ч өгөөчтэй юм харагдахгүй л байна. С.Баяр "үр ашиггүй бол би толгойгоороо хариуцна" гэсэн шүү дээ. Уянгаагийн хийсэн мэдээллийг АНУ-ын мэдээллийн сангаас авсан юм билээ шүү.
    Дуулиант 7 сарын 1-ний асуудлын талаар С.Баяраа

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 13/

    Оюу толгойн гэрээнээс тонголчуудад нялзсан зүйл бий билүү, байхгүй. Цаашид ч өгөөчтэй юм харагдахгүй л байна. С.Баяр "үр ашиггүй бол би толгойгоороо хариуцна" гэсэн шүү дээ. Уянгаагийн хийсэн мэдээллийг АНУ-ын мэдээллийн сангаас авсан юм билээ шүү.
    Дуулиант 7 сарын 1-ний асуудлын талаар С.Баяраа

    Хариулах
  • Тул загас / 2015 04 сар 13/

    зөв яс шалгуулаад тэр Уянга тэрүүтэй хэсэг хүмүүсийг шоронд шомбойлгох хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 12/

    монголд шударга ёс гэж байхгүй болсоон. мманай авилгатай тэмцэх газар жараахайнуудыг л бар\ьдаг шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 12/

    mongoliin shuuh tsagdaad mungu uguud boloo sh dee.ed nar ch yalgaagui hun yum chin awilga awaad heregiig haana.iim l baidal mongold bdag,bgaa hoishid yaahiig buu med.......

    Хариулах