Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 13
・ 2
Нэгэн үед Монголын улс төрд “популист” гэдэг үг моод болж байсан бол одоо “хар жагсаалт” болж солигдов. Сонгууль болох дөхөж байгаа болоод ч тэр үү, улстөрчид “хар жагсаалт”-аас битүүхэн айж байх шиг.
Харин үүний нөгөө талд зарим хүмүүс “Хар жагсаалт гаргана” гэх үгээр улстөрчдийг “айлгаж” эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Хар жагсаалт нэрээр жинхэнэ хар жагсаалтад орох хүмүүсээс гэм бурууг холдуулдаг жишиг бий” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Хэрэв түүний хэлснээр байгаа бол улстөрчдийн хар жагсаалт гаргана гэж байгаагийн цаана ашиг, сонирхлын маш том зөрчил, улс төрийн ашиг хонжоо, шантааж явж байхыг үгүйсгэх аргагүй нь. Хар жагсаалт заавал гаргах ёстой юу, хар жагсаалтад хэнийг багтаах вэ гэх асуулт ч иргэдийн дунд бий болсоор багагүй хугацааг үджээ.
Ер нь бол үнэхээр хар жагсаалт гаргах шаардлагатай бол түүнийг ард түмэн өөрсдөө л гаргана. Ард түмний “хар жагсаалт”-д орсон улстөрч хүссэн хүсээгүй улс төрөөс арчигдаж, алга болдог “жамтай”. Түүнээс биш аль нэг төрийн бус байгууллага, залуучуудын байгууллага ч юм уу “хар жагсаалт гаргана” гэж ярих нь утгагүй гэлтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.