Урлаг
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 14
АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2015” –ийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино. Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зоридог.
Америкийн кино өдөрлөг 2015 хүрээнд дөрвөн кино бүтээлийг Тэнгис кино театрт 2015 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ба “Ураны зoгсоол” киноны найруулагч Сүзан Бэраза Монголд айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ. Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч Тим Скаусин айлчилж Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн оюутнуудад мэргэжлийн сургалт явуулна.
эх сурвалж: undesten.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.