”ТТ гэрээнд хууль зөрчсөн ганц ч заалт байхгүй. Маргааш УИХ-д өргөн барина”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 15 ・ 9

        Тавантолгойн гэрээг УИХ-д яаралтай өргөн барихгүй байгаа нь хардлага төрүүлж байна гэж зарим гишүүд ярьж байгаа. Тэд хэлэхдээ “Тавантолгойн гэрээг УИХ-д аль болох хурдан өргөн барьчихвал бид ч  даруй хэлэлцэж шийдвэрлэнэ. Гэтэл одоог хүртэл өргөн барихгүй байгаа нь өөрийн эрхгүй хардлагыг төрүүлж байна. УИХ-ын даргын хэлээд байсан шиг монголчуудын эрх ашгийг зөрчсөн гэрээ хийчихээд одоо түүнийгээ засаад байж магадгүй гэсэн хардлага төрж байна” гэж байгаа юм.

 

Тэгвэл өчигдөр Засгийн газар хуралдаж Тавантолгойн гэрээг хэлэлцээд батлахыг дэмжжээ. Ингээд маргааш УИХ-д өргөн барихаар болсон байна. Өчигдрийн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдын зүгээс “Арай хялбаршуулсан гэрээ байж болохгүй юу. Үүнээс арай бага асуудлыг тусгах бололцоо байгаагүй юу гэдэг” саналыг гаргажээ. Тэгээд хэлэлцээд өнөөдрийг хүртэл боловсруулсан энэхүү гэрээгээ хэтэрхий танаж хассан байдлаар УИХ-аар хэлэлцүүлбэл хүмүүсийн хий хоосон хардлагыг төрүүлнэ. Тиймээс энэ хэвээр нь бүтнээр нь өргөн барих нь зүйтэй гэдэг зарчим дээр тогтжээ.

 

Уг гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжихгүй унавал асуудал хүнд байдалд орно. Харин  Монгол улсын сайд М.Энхсайхан уг гэрээг УИХ-аар батлагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж. Учир нь тус гэрээнд хууль  зөрчсөн ганц ч заалт байхгүй гэдгийг тэрбээр хэллээ. Цаашлаад монголчууд болоод хөрөнгө оруулагч нарын хэн нь ч хууль зөрчих сонирхолгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэйг тэрбээр сануулсан байна. Учир нь тустөсөл олон улсын банк санхүүгийн байгууллагаас мөнгө босгоно. Тиймээс хуулийн дагуу байх шаардлагатай аж. 

 

Тэрбээр энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа "Монголд хамгийн элбэг байгаа байгалийн баялаг бол нүүрс. Байгаа баялгаа эргэлтэд оруулж байж цааш хөдлөх ёстой. Тэр тусмаа одоогийн ийм цаг үед. Ний, нуугүй хэлэхэд, би алдаатай зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ гэрээг би боловсруулаад, ганцаараа хийгээд байгаа юм биш. Би ердөө нэрийг нь зүүж байгаа болохоос мэргэжлийн чадварлаг олон хүний хүч хөдөлмөр орсон. Мэргэжлийн хүний хөдөлмөрт итгэх хэрэгтэй шүү дээ. Би бол тэднийхээ хийсэн ажилд итгэж байна. Тийм ч учраас зоригтой байгаа юм. Тэдний чадамжийг би өнгөрсөн хугацаанд харж, мэдэрсэн. Монголд чадалтай мэдлэгтэй хүн олон байна" гэж ярьжээ.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 22/

    Таван толгойн гэрээг тийм л ашигтай гаж үзэж байгаа юм бол гэрээгээ хамгаалж телевизээр мэтгэлцэе гэж байгаа улс төрчидтэй мэтгэлцэх хэрэгтэй ш дээ . Буруу зүйл хийгээгүйл юм бол юунд нь айсан юм.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 22/

    Таван толгойн гэрээг тийм л ашигтай гаж үзэж байгаа юм бол гэрээгээ хамгаалж телевизээр мэтгэлцэе гэж байгаа улс төрчидтэй мэтгэлцэх хэрэгтэй ш дээ . Буруу зүйл хийгээгүйл юм бол юунд нь айсан юм.

    Хариулах
  • malchin / 2015 04 сар 16/

    m. esaihand 1 sum heregtei baina ardaa!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 15/

    Asuudalch nom jurmiinha daguu yvj bh shgee zasgiin gazr ene asuudliig meddeg bhs umnu UIH ene asuudliig meddeg bsn shu de thlr hen henee ghw hamtdaa l shiideed goln hurdn hriug grgj ireh hergtei l bn daa

    Хариулах
  • Дуламжав / 2015 04 сар 15/

    Байгаа баялагаа хадгалаад л бвал ямар ашигтай гэж, одоо бгаа дээр нь хөдөлгөөд эргүүлээд юм болгож л бвал бидэнд тустайм шигээ

    Хариулах
  • Chuka / 2015 04 сар 15/

    Ene asuudald mash nuhatstai handah heregtei zuwhun neg hunii tuhai bish buhel buten uls ornii tuhai yrij bgaa asuudal shuu dee

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 15/

    Нэг өдөр нь гацаанаас гаргана л гэх юм гэтэл маргааш нь буцаагаад түгжжих юм ямар учиртаймбээ энчдо хурдан шийдээчээ асуудлаааа

    Хариулах
  • Цомко / 2015 04 сар 15/

    Нураах биш бүтээх, хаах биш нээх, гацаах биш хөдөлгөх ажил хийе гэвэл Засгийн газар боломжоороо туслаад өгнө өө.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 15/

    2 толгойн асуудлыг олон хун хун гацаах сонирхолтой байдаг байхаа дэмий цаг хугацааг ашиглаж олон хун их ч юм урагшаа зеесен бхаа Гялс шиййдчихээчч

    Хариулах