Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 15
Монголын нийтийн дууны урлагт шинэ залуу чадварлаг дуучид шил дараалан гарч байгаа билээ. Тэдний нэг болох хос дуучин Өлзийбаяр, Загарсүрэн нар юм. Тэд 2013 онд хөгжми бүжгийн коллежийг дүүргэсэнээс хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд тэдний анхны бүтээл нь Л.Эрдэнэ-Очирын үг, Ж.Эрдэнэ-Чулууны ая "Хайрын шивнээ" дуу ажээ.
Тэдний хоёр дахь уран бүтээл болох "Хослон дуулахаар учраа юу" хэмээх дуу нь мэндлээд удаагүй байгаа бөгөөд сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байгаа юм. Ингээд уншигчиддаа нийтийн дууны бас нэгэн түүчээ болон гарч ирж байгаа хос уран бүтээлчдийнхээ "Хайрын шивнээ" дууг хүргэж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.