Эмээ, өвөөд ч хүүхэд харах чөлөө олгоно

Улстөр ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 15 ・ 4
 
 

 

 

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Эдийн засгийн зөвлөлийн хуралдааныг нээж Монгол  Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Зах зээлийн энэ нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулиа шинээр боловсруулан гарган шаардлага тавигдаж байна. Бид жил бүр гурван талт хэлэлцээрээрээ энэ асуудлыг зохицуулж явдаг. Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талт хэлэлцээр явагддаг.  Хөдөлмөрийн тухай хуулинд шинэчилсэн заалт нэмэх бодит шаардлага бий болсон учраас энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийн төслийг өргөн барихаас өмнө та бүхний санаа бодлыг сонсохыг зорилоо гэсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр:

-Хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа. Гурвалсан харилцаа, зайнаас харьцах, цагийн ажилтан, жасаагаар ажиллах зэргийг шинэчилсэн хуульд тусгаж өгсөн. Олон улсын хөдөлмөрийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хуульд оруулж байна. Хөлсөөр, ажил гүйцэтгэх гэрээг мөн хуулийн төсөлд тусгаж өглөө гэсэн юм. Хөдөлмөрийн маргааныг хохирол багатай, шуурхай зохицуулж байх шийдлийг мөн төсөлд тусгажээ. Хөдөлмөрийн хуулийн төсөлд хүүхэд харах цагийн чөлөөг зөвхөн аав ээжид нь төдийгүй эмээ,өвөөд нь ч олгож байхаар заажээ. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 13 бүлэг 124 зүйлтэй аж.

 

 www.NEW.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: