Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 16
Хувь тавилан гэгч тааж боломгүй, гайхалтай, гэнэтийн байдаг. Гэнэт л нэг өдөр чи тэрэнтэй таарч, гэнэт л нэг өдөр чи түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгодог. Учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг гэдэг. Ийнхүү тавилангаар учирсан хоёр хүний хувь заяа цаашдаа ямар амьдралыг цогцлоон бүтээх бол гэж бодоход сонин. Өглөө болгон түүнтэйгээ хамт бүтээх ирээдүйгээ төсөөлөн, үдэш бүр түүнийгээ санан гэгэлзэх бодолд автана. Түүнгүйгээр төсөөлөх амьдрал нэг л гунигтай, нэг л эзгүй сэтгэл хоосроод явчих шиг. Хажууд чинь өчнөөн хүмүүс байгаа атлаа чи цор ганцаараа юм шиг тэр мэдрэмж. Хэн нэгнийг үргэлж сэтгэлдээ тээн, нүдээрээ хайх...Түүнтэй өнгөрөөсөн хором мөч бүхнээ дахин эхнээс санахыг хичээнэ. Чамаасаа би өөрийгөө олж авна гэж санасангүй явж дээ. Миний хамгийн цагаан тал, хамгийн гэгээн бодол минь. Чи миний санаандгүй учрал...
Ариун гэгээн, сайхан хайрын түүхээр “Учрал” уран сайхны кино таныг аялуулна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.