Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 19
・ 5
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Парламентад суудалгүй намууд Тавантолгойн асуудлаар шаардлага хүргүүллээ. Та бүхэн одоо яригдаж байгаа Тавантолгойн гэрээг хүчтэй эсэргүүцэж байгаа юм байна. Тэгэхээр яаж засч, залруулах боломжтой вэ?
-М.Энхсайхан гэдэг нөхрийг яаралтай энэ Засгийн газраас хөөх хэрэгтэй. Тэрийг ер нь хэн сайд болгосон юм. Гудамжинд дэмий тэнэж явж байгаад л сайд болчихдог. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай засах хэрэгтэй. М.Энхсайханыг яаралтай, ийм хариуцлагагүй гэрээний хувилбар бэлдэж, Монгол Улсыг, ард түмнийг доромжилсных нь төлөө огцруулах ёстой.
Хэрэв М.Энхсайханыг огцруулдаггүй юм бол Ч.Сайханбилэгтэйгээ хамт огцор. Өөр асуудал байхгүй. Монгол Улсад нэг Ерөнхий сайд хийчих хүн олдоно. Ерөнхий сайд хийх гээд, цээжээ дэлдээд явж байгаа хүмүүс АН-аар дүүрэн байна. Ардын намаар ч дүүрэн байна. Тэр дундаас арай дөмөгхөн, эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг сонгож болно. Толгой нь ажилладаггүй ч эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна ер нь монгол түмнийг эх орон, ард түмэн гэхээр их доромжилдог болсон байна. Америкууд тэгвэл хил, хязгаараа авч хаяад, газар нутгаа хятадуудад өгөх нь яасан юм. Орос, Хятад хоёр нийлчих хэрэгтэй шүү дээ, эх орон хэрэггүй юм бол. Яагаад эд нар хил хязгаараа манаад, энэ их зэвсэг үйлдвэрлээд байгаа юм. Тэгэхээр хүн болгонд эх орон гэдэг юм байна. Тэр Монгол хүнд байх ёсгүй юм гэнэ. Эх орон ард түмэн гэж ярихаар л доромжилж байна.
-Популистууд гээд үү?
-Популист гэх маягтай юм ярьж байна. Яах вэ дээ, энэ засаг төрд ажиллаж байгаа нөхдүүдийг ерөнхийдөө иймэрхүү байх болов уу гэж би таамаглаж л байсан. Энэ нөхдүүдийг би сайн мэднэ. Хэн нь хэн, юу чаддаг вэ гэдгийг. Үнэндээ юу ч чадахгүй, дээр нь эх орноо гэсэн сэтгэл зүрхгүй. Тавантолгойг бол одоо болих хэрэгтэй.
-Огт ашиглахгүй юу?
-Ашиглаж л байгаа шүү дээ. Өнөөдөр ч гэсэн Тавантолгой өрөө төлөөд ажиллаад байж л байна. Энийг л луйвардаж аваад, хамаг өрөө чихэж, хогийн сав болгох гэж байгаа байхгүй юу. Түүнээс биш Тавантолгой ажиллаж л байна. Хэн ажиллахгүй байна гээд байгаа юм.
-Хөрөнгө оруулагч шалгаруулснаар илүү хурдан хөгжүүлээд, мундаг болгоно гээд байгаа шүү дээ?
-Тэр худлаа. Тавантолгой өнөөдөр жилд 10 сая тонн нүүрс олборлож, экспортолж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсвөл 40, 50 сая тоннд хүргэж чадна. Үүнийг монголын компаниуд хийж чадна. Одоо уул уурхайн ажил хийхэд бас хялбар болчихлоо шүү дээ. “Коматсу”, “Каттерфилер”, “Хитачи” гээд бүх уул уурхайн тоног төхөөрөмж хийдэг компани Монголд ороод ирчихсэн. Сайн инженерүүдээс нь хоёр, гурвыг хөлслөөд явахад гадаадад юу л байна, уул уурхайн инженерүүд байж байна. Тэр нэг их хэцүү зүйл биш. Энэ бол худлаа. Тийм л сайн юм бол “Энержи Ресурс” сайн, ашигтай ажиллахгүй яасан юм. Их өр л байгаа шүү дээ.
-Одоо тэгээд яах вэ. “Эрдэнэс Тавантолгой” ордыг ашиглаж байгаа хуучин хувилбараараа явах уу?
-Тэр нь зөв. Яагаад гэхээр Тавантолгой бол Монголын ард түмний хувьцаат компани. Монголын гурван сая хүн тэнд хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс одоо үүнийг хэн нэгэн хүнд өгөхгүй. Нэг ч гэсэн зүйл ард түмэнд байж болдоггүй юм. Ашигтай, ашиггүй ч байна уу. Яагаад заавал хэн нэгэн хулгайч хийх ёстой юм. Тиймээс үүнийгээ болих хэрэгтэй. Ер нь бол нүүрс өнөө маргаашгүй хэрэгцээгүй болчихно гэж худлаа ярьж, хүмүүсийн толгойг эргүүлдгээ больцгоо. Эдийн засаг унахаа хүрвэл Тавантолгойтой, толгойгүй унана. Яагаад гэвэл Монгол Улсын гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрчихсэн. Үндэснийхээ орлогоос тав дахин их өртэй, тэгээд эдийн засаг сайхан байна гэж ярьж болохгүй. Төгрөгийн ханш дахиад ч суларна. Хүнд байна. Гадуур бүх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоочихсон байж байна. Энэ юутай холбоотой юм. Сүүлийн 10 гаруй жил манай дарга нар, улстөрчдийн буруу, зөрүү явуулсан бодлогын үр дүн шүү дээ. Одоо үүнийгээ хэн нэгэн аж ахуйн байгууллага, эсвэл хэн нэгэн хүнд наах гэсний хэрэггүй.
-Эдийн засаг хүнд байгаа учраас одоо Тавантолгой, Оюутолгойгоо яаралтай хөдөлгөе гээд ард түмнээсээ мессеж хүртэл аваад шийдсэн гэж ойлгож байгаа?
-Оюутолгой зэсийнхээ баяжмалаа, Тавантолгой нүүрсээ экспортолж байгаа. Ганцхан өнөөдөр зэсийн ханш 7800 байсан бол 5600 орчим доллар болчихсон байна. Нүүрсний үнэ бол 40 ам. болчихоод байна. Өнөөдөр Тавантолгойг “Энержи Ресурс” компанид өгчихлөө гээд мөнгө орж ирнэ гэж бодоод байгаа юм уу. Ирэхгүй. Тэр худлаа.
-Одоо яригдаж байгаа гэрээ УИХ-ын хэд хэдэн хууль, тогтоомжуудыг зөрчсөн гээд байгаа. Энэ талаар?
-Ер нь Тавантолгойг ийм хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй. Одоо больж үз. Энийг дараагийн сонгуулиар манай Бүгд найрамдах нам гарч байж, ард түмэнд аж ахуйн нэгж болгоод, компани шиг компани болгоод өгчихье. Тэгээд ард түмэн хувьцаагаа эзэмшээд, ашигтай ажиллавал ногдол ашгаа авдаг. Ашиггүй ажиллавал мэдээж юу гэж ногдол өгөх билээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихвал ашиггүй л ажиллана. Хоёрдугаарт, энэ Тавантолгойг ер нь арай л өөр маягаар шийдэх ёстой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.