Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 20
・ 5
Монголын урлагийн 60 жилийн түүхийг бичилцсэн дуурийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж АЖ Г.Хайдавыг урлагт дуртай ард түмэн хайрлан хүндэлдэг. Өдгөө 80 гаруй насыг зооглож буй тэрээр шавьтайгаа дуулаад, рекламанд тоглоод урлаг тэтгэвэрт гардаггүй гэдгийг ч харуулж яваа. Түүний хүү хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн “Тэмээн дээрээс наран ойрхон, “Сэргэлэн бага нас зэрэг” найман настай балчраас наян настай буурлууд дуулах дуртай дуунуудын эзэн.
Гэвч тэрээр сураггүй болоод нэлээд удаж буй. Удаах хүү МУГЖ Х.Төмөрбаатар монголын эстрад урлагт “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” ,“Сайн байна уу Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа 1970, 80-аад оны залуусыг байлдан дагуулж явсан. Гэтэл тэрээр тал харвалттай эхнэрээ асарч, олсон хэдэн төгрөгөө тэр сайн, энэ сайн гэсэн бүхэн рүү барьж гүйсээр хөл дээр нь босгосон ч хэд хоногийн өмнө ханиа алдсан.
Хүүхдүүдээ ийн гундуухан амьдарч байгаад эрхэм дуучин маань сэтгэл эмзэглэж явдаг ч эр хүний уужуу ухаанаар бодож байтал хүү нь Хөвсгөлд амьдарч байгаа сураг гарчээ. Тиймээс дуучин маань хүү Сэргэлэнгээ амьд мэнд яваа бол нэг өдөр хүрээд ирэх байх даа гэж хүлээж суугаа гэнэ.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.