Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 20
・ 1
Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан аймгийн алдарт уяач болчихлоо хэмээн найзууддаа дуулгасан. Тэгвэл энэ нь түүний "дэггүйтэл" байсан гэнэ шүү. Тодруулбал, "Алдарт уяач болоогүй шүү. Найзынхаа малгайг өмсөөд зургаа авахуулсан юм" гэж тайлбар хийлээ. Түүнд баяр хүргэсэн хүмүүсийн сэтгэлийн мэндчилгээ уг тайлбарыг хийсэн ч тасрахгүй байгаа аж.
Гэхдээ аймгийн алдарт уяач ахтай хүн удахгүй "дэггүйтэл" нь биелэхийг эс үгүйсгэнэ. Олноо хар Цэрэндорж гэж алдаршсан ахаасаа их юм сурсан гэдэг.
Уртын дууч залуу "Морь уяагүй наадамд очихоор нэг л сонирхолгүй байдаг юм. Өөрөө уяад очиход цаанаа урамтай. Хавар морины анхны хөдөлгөөнүүд эхлэхтэй зэрэгцээд л явах тухай бодож эхэлдэг. За тэгээд морь чинь түрүүлж, айрагдаж байна гэж дуулбал нойр хүрэхээ байчихдаг" хэмээн нэгэнтээ дурсчээ.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.