Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо "Эм Жи Эл" медиа групптэй хамтран ажиллах "Санамж бичигт" гарын үсэг үзэглэлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 25

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа, Эм Жи Эл медиа группын гүйцэтгэх захирал Э.Батхүү нар хамтран ажиллах Санамж бичигт энэ сарын 25-ны өдөр гарын үсэг үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн зорилго нь монгол улсын иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гарахад оршино. Цаашдаа иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тулгарч буй асуудлыг олон нийтэд хүргэхэд Эм Жи Эл медиа группын эх сурвалжтай олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг бэлтгэн хүргэх, иргэдийн хөдөлмөрийн гэрээг зөрчсөн зэрэг олон асуудлуудыг олон нийтэд дэлгэн хүргэх юм. 

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны талаархи мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хуудсаар дамжуулан мэдээллэх гол үүргийг тусгажээ. 

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх