Хамтын ажиллагааны гэрээнд хавчуулагдсан заалтууд

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 20

 

 

Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг хоёр өөр хувилбараар бэлтгэж, УИХ-аар хэлэлцүүлэлгүй зурах гэж байсан нь нийгэмд хардлага төрүүлээд байгаа. Хардахаас ч өөр аргагүй замыг гэрээ боловсруулагчид бий болголоо. Баримт сөхвөл, хоёрдугаар сард ярьж байсан гэрээний хувилбараа зөвхөн Гадаад хэргийн болон Хууль зүйн яаманд өгчээ. Улмаар дөрөвдүгээр сарын 6-нд гэрээний өөр хувилбар дээр гарын үсэг зурахаар бэлтгэж байсныг эх сурвалжууд хэлж буй юм. Товчхондоо Тавантолгойтой холбоотой энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадаагүйг гэрээнд орсон заалт тус бүрээр тайлбарлаж болохоор байна. Уг гэрээ дотроо хамтын ажиллагааны, хөрөнгө оруулалтын, төмөр замын концессын гэсэн гурван үндсэн гэрээтэй. Үүнээс хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой ноцтой зүйл заалтуудыг онцлон дурьдая.

 

Гэрээний үндсэн хугацаа 30 жил, түүнийг мөн 30 жилээр сунгах боломжтой. Хөрөнгө оруулагч талаас гэрээний хугацаатай холбоотой оруулсан нэг заалт нь хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол түүнийгээ нөхөх хүртэл хугацаагаар гэрээг сунгана гэж байгаа. Энэ маш ноцтой заалт. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй гэх нэрийдлээр гэрээний хугацааг дахин хэдэн ч жилээр сунгаж болох нь. Гэрээний хугацааг Засгийн газар хумих боломжгүй. Учир нь, хөрөнгө оруулагч хэзээ хөрөнгө оруулах, ТЭЗҮ-ийн хуваарь, тооцоо, жилд олборлох нүүрсний хэмжээ, экспортод гаргаж, борлуулах үнэ зэргийг энэ компани өөрийнхөө үзэмжээр шийднэ. Ингээд тооцоод үзэхээр өөрийнхөө хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүйгээр энэ бизнесийг удирдаад аваад явбал 60 байтугай жилээр үргэлжлэхээр байна. Монголын тал үүнд хяналт тавих ямар ч бололцоо бүрдүүлээгүй нь газрын доорх баялгаа харийнханд үнэгүй ашиглуулж байгаагаас өөрцгүй юм.

 

Хуулиас дээгүүр болзол тавьжээ

 

Энэ гэрээний эдийн засагт өгөх үр ашгийг PR-ийн хэлбэрээр ярьж байна. Уг гэрээг хийж буй М.Энхсайхан сайд гэрээний нэг, хоёрдугаар үе шат дуусч байна гэх мэтээр PR-ийн хэлбэрээр ярих болсон. Энд ямар ашигтай нөхцөл байдал үүсээд буй талаар огт ярьдаггүй хэмээн УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүх хэлж байсан. Тавантолгойн ордыг эргэлтэд оруулснаар хөрөнгө

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх