Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 22
・ 1
Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр Тавантолгойн асуудлаар мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал, тус танхимын удирдлагууд энэ ордыг урагшаа явуулах нь олон аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд боломж олгоно хэмээн харж байгаа гэдгээ хэлсэн юм.
Тэр хүрээндээ энэ ордоо явуулах нь зөв гэсэн мэдээлэл өгөх аж. Мэдээлэл 12.00 цагаас болох юм байна.
Мөн өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уг асуудлаар ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад УИХ-д өнөөдөр Засгийн газраас Тавантолгойн төслийг өргөн мэдүүлэхээр болсон гэх мэдээлэл өглөө.
Гэхдээ УИХ-ын даргад үдээс хойш өргөн мэдүүлэх бололтой. Төрийн гурван өндөрлөг энэ асуудлаар гурван өөр байр суурьтай байсан бөгөөд эвдрэлцэл үүсгэсэн энэ асуудлаараа тэд ойлголцож чадсан бололтой. Ингэснээр ордыг явуулах боломж бүрдэх нь ээ.
http://www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.