Урлаг
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 22
・ 1
Ардын болон зохиолын дууг хослуулан дуулж “Сэтгэлийн цагаан хун”, Чи бидэн 2, “Ижий улирал”, “Тэнгэрийн тамга”зэрэг олон дуугаараа үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон дуучин бол МУГЖ Д.Ширмэнтуяа юм.
Амгаа заан охин гэдгээр нь илүүтэй таньдаг түүнийг ховорхон хоолойтой гэгддэг. Тэрээр хоёр дахь амьдралаа зохиож МУГЖ Чаминчулууны бэр болж тэрсхэн хүүхдүүд төрүүлж нэг хэсэг уран бүтээлээ завсарласан.
Гэсэн ч угийн дайчин тэрээр Улаанбаатар чуулгын дуучин болсноор улам ч уран бүтээлээ чамбайруулж байгаа. Харин тэрээр хоол хийх юм хоббитой гэсэн. Зурагтаар зааж байгаа шинэ хоолнуудыг нэг бүрчлэн тэмдэглэж аваад нөхөр хүүхдүүдээсээ хоолны захиалга авч байгаад л аль сайхан амттай хоол хийхийг хичээдэг гэсэн шүү.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.