Гантулга “Амьдрал” дуугаа ихээр санагалздаг байжээ

Урлаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 23

Цэрэгт байхдаа гитар дардаг, хөгжимд авьяастай байсан Д.Баттөр “Жигүүр гранд”  группийнхээ дэргэд амьд хөгжмийн “Гранд” хамтлагийг байгуулан, хөдөөний  хөрслөг нутгийн бор  хүү В. Гантулыг хотод авчран олны танил дуучин болох замыг нь нээж байсан цаг саяхан. Тиймдээ ч Гантулга  “Амьдрал” дуугаар рок, попын ертөнцөд хүчтэй  орж ирсэн.   Гэтэл  гоцлол дуучин маань архи ууж удаа дараа тоглолт тасалсан учраас Баттөр захирал  түүнийг хамтлагаасаа үдсэн.  Гэвч урлагт зүрх сэтгэлээ нэгэнт өгсөн Д.Баттөр захирал зүгээр суухыг хүссэнгүй. Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” зэрэг аялгууг хүний зүрхний угт шигтгэж чадсан “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбатад санал тавин,  “Гранд” хамтлагийн хит дуунуудаар төгөлдөр хуурын цомог гаргаад амжсан. Мөн “Амьдрал” дууны клипийг “Hero” студиэр хийлгэж, зургийг нь Байгаль нуурын эрэгт авсан байдаг. Тиймээс цаанаа л хүний зүрх сэтгэлийг уяруулж догдлуулам аялгуутай “Амьдрал” дуугаа Гантулга дуучин Италид сурч байхдаа хамгийн ихээр санагалздаг байжээ.

Д.Гэрэл

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх