Л.Балхжав аргагүй сайн менежер

Урлаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24 ・ 1

Урлаг, бизнест хамгийн амжилттай, ашигтай яваа нэгэн бол яах аргагүй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав билээ. Тэрээр  UBS телевизийн бодлогыг тун сайн авч явж, хоёр дахь сувгаа нээж, өөрийн мэргэжлээ гол нэвтрүүлэг болгон үзэгчдийг татдаг түүнийг тун  сэргэлэн пи-арчин, захирал хэмээн ярьдаг. Тэрбээр аав, ээждээ зориулаад дуу хийлгэх гэсэн төлбөрийн чадвартай хүмүүс байх юм бол 3000-аас 4000 ам.доллараар дуу зохиож өгдөг гэсэн шүү. Харин Монголынхоо уран бүтээлчдэд үнэгүй ч дуу зохиож өгдөг. Бүр ардаа продюссер, спонсортой залуухан дуучин байх юм бол маш хямдхан зохиож өгдөг гэсэн байна. Одоо түүний зохиосон дуунууд 1000 хол даваад байгаа. Тэр дундаас  шилдэг ая зохиогч маань залуу байхдаа зохиож байсан анхны уран бүтээлүүд болох “Амин нутаг”, “Уучил”, “Хайрын дурсамж” гээд дуунууддаа бусад уран бүтээлүүддээ хайртайгаас гадна  гэргийдээ зориулсан “Хань минь” дуундаа илүү хайртай гэсэн. Мөн түүнийг МУГЖ Б.Сарантуяатай дуулсан “Мөнгөн шөнө”дууг нь үзэгчид таатай хүлээж авдаг билээ. Ийнхүү түүнийг сайн менежер гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа.

Д. Гэрэл 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 26/

    tanii duund durtai shuten bishregch chini bainaa ubs tv humuunlegiin ajild ih oroltsdoggui yum shig sanagddag.

    Хариулах