ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн эхний орон сууцны барилга ашиглалтад орно

Нийгэм ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 10 сар 14

-Өнөөдөр болох үйл явдал /2014.10.15/-

МХЕГ-ын хоёр давхрын хурлын танхимд

09:00 цагт "МОНЦАМЭ" агентлаг, "Оргил рашаан сувилал" компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх хурал болно. Дээрх байгууллагын удирдлагууд оролцоно.
 

Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд

09:00 цагт Нийслэлийн хэмжээнд 2014 оны 2-р ээлжийн цэрэг халах, татах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Цэрэг татлагын комисс хуралдана.

 

НМХГ-ын хурлын зааланд

10:00 цагт 2014 онд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 


ЭМЯ-ны А танхимд

11:00 цагт Дэлхийн гар угаах өдөрт зорилусан хэвлэлийн бага хурал  болно. Мөн Эбола вируст халдварын талаарх мэдээллийг танилцуулна. 


Ханын материалын эцэс, Дүүхээ-2 үйлчилгээний төвийн баруун хойно

11:00 цагт Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамгийн эхний орон сууцны барилга ашиглалтад орно. Газраа чөлөөлж, түр сууцанд амьдарч байсан иргэд тохилог сууцандаа амьдрах боллоо. "Хера пропертийз" ХХК-ийн ашиглалтад оруулж буй барилгын нээлтийн ажиллагаа болно.


МҮОНРТ-ийн Олон нийтийн Мэдээллийн төвд

11:00 цагт “Нүүдэлчдийн жимээр” олон улсын судлаачдын жип аялалд Монгол, ОХУ -ын Халимаг, БНХАУ-ын Шиньжаан Уйгарын ӨЗО-оос нийт 14 хүн оролцсон. Аялагчид УБ-Элит-УБ гэсэн чиглэлээр ОХУ-ын нутгаар нийт 15 мянган км замд 28 хоног аялсан.  Аялалаар явахдаа 3-4 цуврал нэвтрүүлэг, нэг баримтат киноны материалтай ирсэн бөгөөд энэ талаараа хэвлэлийн бага хурал хийнэ.


ҮХААЯ-ны 9 давхрын хурлын зааланд

11:00 цагт “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хуралтай. Жил бүр Дэлхий нийтээрээ хэвлэлийн хурал зарлаж мэдээлэх, шинэ уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 

Мал эмнэлгийн хүрээлэнд

11.30 цагт Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт хамтарсан судалгааны САТРЕПС төслийн нээлт болно. 


БХЯ-ны байранд

11:40 цагт: Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар томилогдсон БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг үдэх ёслолын ажиллагаатай. 


Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд цагдаагийн байгууллага халдаж байгаа талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо мэдээлэл хийнэ.


Нийслэлийн Засаг захиргааны IV байранд

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн мэргэжлийн болон давтан сургалтыг “Эрхийн бичиг”-ээр зохион байгуулах үйл ажиллагааны тайлан өдөрлөг зохион байгуулагдана. Тайлан өдөрлөгт “Эрхийн бичиг”-ийн сургалтанд хамрагдан тогтвортой ажлын байраар хангагдсан иргэд, сургалт зохион байгуулж буй сургалтын байгууллагууд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцоно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх