Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 27
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь оролцсон нь өчигдрийн онцлох үйл явдал байлаа. Бүлгийн гишүүд түүнийг Тавантолгой төслийн явц, гэрээний талаар мэдээлэл өгсөн гэж тайлбарлаж буй. Гэхдээ бодит байдалд . Тэгээд авлигын хэрэгт сэжиглэгдэн, хоригдож эхэлсэн билээ.. Өөрөөр хэлбэл, түүнд Тавантолгойн төслийн хэлэлцээрийн явцын талаар сүүлийн үеийн мэдээлэл тийм ч хангалттай байхгүй.
Ийм нөхцөлд тэрээр бүлгийн хуралдаанд оролцоод, гэх асуулт гарч ирж байгаа юм. Нөгөөтэйгүүр тэрээр 2012 оны аравдугаар сараас хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан учраас тус компанийн “архив” гэсэн үг. Тэгэхээр АН-ын бүлгийн гишүүд түүнээс асуух, шалгаах зүйл олон байсан нь дамжиггүй.
Тавантолгой төслийн хэлэлцээр явагдаж эхэлснээс хойш чухамгэх асуулт гарч ирж байсан. Уг асуудалд ажлын хэсгийнхний зүгээс “Төрийн өмчийн компани оролцох нь удирдлага, менежментийн хувьд зохимжгүй” хэмээн тайлбар өгч байлаа. Тэгвэл үүний нөгөө талд “Монголын төрийн өмчийн компани оролцож болдоггүй юм байж. Тэгвэл яагаад Хятадын төрийн өмчийн компани оролцож болоод байна вэ” гэх асуудлыг тавьж байв. Нэг ёсондоо Тавантолгойн хэлэлцээрийг хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Мэдээж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал байсны хувьд Я.Батсуурь дээрх байр суурийг дэмжсэн гэх мэдээлэл бий. Үүнийхээ хариуд тэрээр АТГ-ын ээлжит нэгэн “зохиомол хэрэг”-ийн золиос болж, хохирсон гэх “бор шувуу” саарал ордноор нисч байсан нь нууц биш.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.