Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 04 сар 28
・ 3
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэж 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжих хэрэгтэй гэж үзжээ. Гэхдээ албан ёсоор шийдвэр гараагүй бөгөөд зөвхөн АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна.
“Тавантолгойн ордод эзэмших 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулна. Энэ нь АН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа” гэдгийг бүлгийн хуралдааны үеэр гишүүд хэлж байсан аж.
АН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь нарыг оролцуулж, гэрээний төсөлтэй холбоотой тайлбар мэдээлэл авсан байна. Улмаар АН-ын бүлгээс УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор Тавантолгойд ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Ажлын хэсэг 10 гаруй гишүүн багтах юм. Тодруулбал Тавантолгойн асуудлыг УИХ-ын гурван байнгын хороо хэлэлцэх бөгөөд байнгын хорооны гишүүдийн нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдийн төлөөллийг орoлцуулах юм. Улмаар Монгол улсын сайд М.Энхсайханы УИХ-д өргөн бариад байгаа төслийг тал бүрээс нь хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.