Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 09 сар 25
Х.Баттулга хоёр ч Засгийн газарт “давхар дээл”-тэй халууцаж, сүүлдээ улстөрийн тоглолт хийх шалтгаанаар “давхар дээл”-ээ тайлах хүсэлт гаргаадхав. Түүний туйлын хүслэн бол Ерөнхий сайдын суудал. Үүнээс дамжаад Ерөнхийлөгч гэсэн хэтийн төлөвлөгөө байгааг ойр дотныхон нь хэлдэг. Тиймээс энэ л хүсэл зорилгодоо хүрэх гэж улайрах нь хэрээс хэтэрсэн явдал боллоо. Энэ ч яахав, хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байх биш. Шинэ мэдээллээ хүргье. Юутай ч тэр АН дотор хагарал үүсгэж чадсан. Тохироо ёсоор Н.Алтанхуяг суудлаа өгөхгүй бол тэр юу ч хийхээс буцахгүй бухимдаж сууна.
Орон орны үндэсний их хувьсгал, бослого тэмцлийг ард олонд түгээж, энэ зүгт битүүхэн уриалаад ч байх шиг. Өөрийн мэдэлд байх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд л бослого тэмцлээр ард түмний тархийг угаах болсон нь ч санамсаргүй хэрэг биш. АН дотроо хүчирхэг фракцийг тэргүүлдэг Х.Баттулга фракцаа аваад нам байгуулах тухай эх сурвалжийн мэдээлэл ч бий.
Яахав, энэ бол байж болох зүйл. Хэрвээ Х.Баттулга нам байгууллаа гэхэд Н.Энхбаярын МАХН шиг юм босгочихож л таарна. Магадгүй үүнээс арай дөмгүүр нам босгохыг ч үгүйсгэхгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.