Ё.Гантуяаг хүү, охин, хүргэнийх нь хамт цагдан хорьж 91-р Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 29

        Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн  60 настай Максимлян Лёонхард Клойбер энэ сарын 17-нд  нас барсан талаар бид мэдээлсэн.


Хэргийн газар цагдаа, шүүхийнхэн ажиллаж, хэрэг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж байгаа бөгөөд үхлийн шалтгаан багагүй хугацааны дараа тодорхой болох юм. Тэгвэл уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг нь өнгөрсөн долоо хоногт цагдан хорьжээ.  Мөн гэр бүлийнх нь дөрвөн иргэнийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээд байгаа.

 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Ё.Гантуяаг охин, хүү, хүргэнийн нь хамт цагдан хорьжээ. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 91, 148 гэсэн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар М.Л.Клойбер нас барах үедээ удаан хугацаанд хэвтэрт байсан шинжтэй бие нь цоорч, дусал тариа хэрэглэж байсан байж магадгүй шинж тэмгүүдтэй байжээ.

 

Максимлян Лёонхард Клойберийг сураггүй болохтой давхацан Ё.Гантуяаг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард мөн цагдан хорьж байсан. Харин жил гаруй шалгасны эцэст 2013 оны сүүлчээр батлан даалтад гаргаад байжээ.

 

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх