Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 30
・ 5
АН-ын гишүүдийнхээ саналаар намын даргаасаа аль хэдий нь бууж, ИТХ-ын олонхи гишүүдийн саналаар огцорсон ч сандал ширээтэйгээ зууралдаж салж өгдөггүй "ХАЧИГ" мэт болсон хачирхалтай нэгэн бол Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэнэ.
2012 оны дүүргийн ИТХ-ын сонгуульд АН 48 хувийн санал авч, намын дарга Х.Болдбаатар Налайх дүүргийн Засаг дарга болсон билээ.Удалгүй засаг дарга Х.Болдбаатар нь 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт болсон дүүргийн АН-ын хорооны ээлжит хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар намын хорооны даргаас чөлөөлөгдсөн ч даргаар сонгогдсон Д.Мөнх-Эрдэнэд тамгаа өгөлгүй зугтсан байна.
Түүгээр ч барахгүй АН-ын Хяналтын ерөнхий хорооноос Х.Болдбаатарыг намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас намынхаа үндсэн дүрмийн дагуу намын сонгуульт албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 2012 оны 05-р сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор гаргажээ. Дүүргийн АН-ын хорооны дарга Х.Болдбаатарын хууль бус, увайгүй үйлдлүүдийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлд удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хаацайлан хамгаалж өөгшүүлсээр.
2012 онд дүүргийн АН-ын гишүүд намын дарга Х.Болдбаатарыг ажлаа муу хийж ард иргэдийн дунд намын нэр хүндийг унагасан гэж сонгуульт албан тушаалаас нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлд хүргүүлж байжээ. Мөн 2014 онд дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлэг засаг дарга Х.Болдбаатарыг дүүргийн ажлыг цалгардуулж, газрыг өөрийн тойрон хүрээлэгчид, найз нөхдөдөө өгч 17 тэрбум төгрөгийн асуудалд хутгалдсан, мөн төсвийн мөнгийг үрэн таран хийж шамшигдуулсан зэрэг олон үндэслэлээр огцруулах асуудлыг өргөн барьж төлөөлөгчдийн 56 хувийн саналаар дэмжигдэн шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн ч усанд хаясан чулуу мэт алга болж өдөр хоног өнгөрсөөр...
Эх сурвалж: www.Garag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.