Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 30
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрөөс /2015 оны 4 дүгээр сарын 30-аас/ Чингисийн талбайд иргэдээсээ Үндсэн хуулийн өөрчлөлт, Таван толгойн гэрээний төсөл зэргийг асууж эхэллээ. Тэрбээр талбайд гарч иргэдтэйгээ уулзахдаа “Би тэсэхээ болиод энд гарч ирлээ. Бид анх жагсаал цуглаан хийж байхдаа шударга ёсыг бэжүүлэх, стратегийн ордын 51 хувийг төрийн мэдэлд үлдээх гэм мэт шаардлагуудыг тавьж байсан. Энэ бүхнээ ажил хэрэг болгохгүй бол болохгүй. Улс төрчид амласнаа биелүүлэхгүй, хариуцлагагүй үйлдэл хийвэл шууд татан буулгадаг систем үгүйлэгдэж байна. Улс төрийн намуудыг ч гэсэн барууны орнуудад худлаа амласан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй бол шүүх нь татан буулгадаг. Би ийм л зүйлүүдийг хийх гээд оролдоод явна” гэж байлаа. Талбайд цугласан иргэд түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн, янз бүрийн юм асууж, санал бодлоо солилцож байсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Таван толгойн асуудлаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж чадав уу?
-Намын бүлэг дээр ярьж байгаа. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан. Эрдэнэс Таван толгойн 51 хувь төрийн мэдэлд байх ёстой, 49 хувь дээр нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орж ажиллаж болно гэсэн шийдвэр гарлаа. Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиар бол стратегийн ордуудын 51 хувь нь төрийн мэдэлд байхаар заагдсан. Тиймээс хуулийнхаа дагуу явна. Хууль зөрчиж гаднын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийж болохгүй.
-Түрүүнд нь УИХ-аар “Цагаан суварга”-ын ордын асуудлыг шийдэхдээ МАК компанийн мэдэлд 100 хувь өгчихсөн шүү дээ. Үүнийг яаж шийдэх вэ?
-Цагаан суварга бол мөн л стратегийн ордод хамаарахюм. Энэ асуудал одоо Үндсэн хуулийн цэц дээр яригдаж байгаа. Үндсэн уулийн цэц хуулийн дагуу шийдэх байх.
-Зарим хуулиуд батлагдаж гармагцаа л шаардлага хангагүй байх юм, яавал дээр вэ?
-Хууль бол амаргүй ш дээ. Төгс төгөлдөр хууль гэж байдаггүй. Тиймээс байнга сайжруулж явах ёстой байхгүй юу. Таван толгойн гэрээг хар л даа. Үүнийг бид сайжруулахгүй л бол болохгүй.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.