Ч.Ичинхорлоо: Дахиж эротик кинонд тоглохгүй

Урлаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 05 сар 01 ・ 4

Мэргэжлийн ур чадвар, биеэ авч яваа байдлаараа хэнийг ч дагуулахааргүй царайлаг, бас авьяаслаг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо МҮОНТ-тэй амьдралаа холбоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй. 1990-ээд оны бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан тэрээр эдүгээ “Оюуны Ундраа” компанийн захирал Амарсайхан хэмээх бэлтэй эрийн цайг чанаж байгаа. Түүний охин СУИС-д ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр суралцаж буй. Нэвтрүүлэгч бүсгүйн хувьд мэдээллийн нэвтрүүлэг, томоохон арга хэмжээ, ойн баярыг хөтлөхөөс гадна уран сайхны болон хүүхэлдэйн кино, нэвтрүүлэгт дуу оруулдаг ажилтай юм билээ. АНУ-д багагүй хугацаанд амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн түүнийг  хамгийн үнэтэй хөтлөгчдийн тоонд ч зүй ёсоор тooцдог. Бас болоогүй ээ тэрээр“Хүн алж тоглосон залуус” уран сайхны кинонд эротик дүр  бүтээгээд амжсан. Гэсэн ч айлын эзэгтэй болж намба суусных уу өдгөө элдэв янзын клип, кинонд тоглуулах хүсэлтийг хүлээж авахаа больсон гэдэг. Тэр дундаа “Дахиад эротик кинонд бүр ч тоглохгүй” гэжээ.

Д.Нэргүй

.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: