Оюутолгойтой Эвлэрлийн гэрээ байгуулахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 03

 

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ Оюутолгойн асуудлаар тодорхой мэдэгдэл хийлээ. Тэрээр “Оюутолгойн асуудлыг шийдэхээр тодорхой яриа, хэлцлүүд явагдаж байгаа. Гэхдээ үүнийг эвлэрлийн гэрээ гэж тайлбарлаж болохгүй. Тийм зүйл угаасаа байхгүй” гэсэн юм. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Рио Тинтогоос хоёр бичиг баримт санал болгож байгаа. Нэг нь харилцан ойлголцлын санамж бичиг. Нөгөө нь татварын ойлголцлын санамж бичиг. Энэ хоёр баримт, бичиг дээр ямар нэгэн байдлаар гарын үсэг зурагдаагүй. Судалж байгаа” гэлээ.

 

Өнгөрсөн хугацаанд зөвхөн С.Ганбаатар гишүүн “Оюутолгойтой Эвлэрлийн гэрээ байгуулах нь байна” хэмээн дуугарч байсан. Тэрээр энэ гэрээг байгуулбал, цаашдаа Оюутолгой гэж тэмцэх, ярих шаардлагагүй болно гэж байлаа. Харин Засгийн газрын зүгээс үүнд ямар нэгэн тодорхой хариулт өгөөгүй байсан юм. Тэгвэл баасан гарагт Ерөнхий сайд энэ талаар тодорхой тайлбар өгч байна. Өөрөөр хэлбэл, “Эвлэрлийн гэрээ” гэж зүйл байхгүй болж таарах нь. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн асуудлыг нэг тийш шийдэхээр ажиллаж байгаа гэдгээ тодорхой мэдэгдлээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсоноосоо хойш Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийднэ хэмээн мэдэгдсээр ирсэн. Үүнийг шийдэхийн тулд “Хувь хүнийхээ хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй зүйлд Монгол Улсынхаа төлөө гарын үсэг зурахаас өөр аргагүй, тийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй” гэж байлаа. Мөн хаврын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн асуудлыг бүрэн шийдэж, түгжээг нь мулталсан хэмээн зоригтой мэдэгдсэн юм. Харин чуулган эхэлмэгц Тавантолгойн асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхой болсон. Үүний дараа Оюутолгойн асуудал ч тэгсхийгээд намжсан билээ.

Хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны ням гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийсэн. Тэр үед ирэх долоо хоногт Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдэж, гарын үсэг зурах нь гэсэн мэдээлэл байсан юм. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхлээд эхний долоо хоногт Тавантолгой, Оюутолгойн асуудал шийдэгдэнэ гэх хүлээлт үүсээд байв. Гэвч өнөөг хүртэл ямар ч байсан асуудал нэг тийш шийдэгдээгүй байна. Ялангуяа Оюутолгойн асуудал.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх