Хууль бус гэрээний болзошгүй үр дагавар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 04 ・ 1

Тавантолгойгоо алдвал бүхнээ алдна

М.Энхсайхан нарын боловсруулсан гэрээг УИХ-аар хэлэлцэхийн өмнө монгол улсын хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэхийг шалгаж, нягтлах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг:

– Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлаар Засгийн газраас өргөн барьсан Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замыын концессын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх;

– Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх;

– Гэрээ Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх;

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх;

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн саналын эрхийг хассан Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах;

– Гэрээ байгуулснаас үүсэх эдийн засгийн үр өгөөж, эерэг болон сөрөг талуудыг дүгнэх зэрэг 14 асуудлыг нягтлан харах үүрэг хүлээв.

УИХ-д ийм ажлын хэсэг байгуулах зайлшгүй хэрэгцээг үүсгэсэн хүчин зүйл нь Тавантолгойн гэрээний асуудлаар монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудыг мөрдөхгүй байхыг тулгасан, (“бар жилийн юмыг мөрдөх хэрэггүй″ г.м), хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэхийг турхирсан үг, яриа төрийн өндөр албан тушаалтнуудаас удаа дараа гарч байгаа явдал юм. Монголын эрх ашгийг бус хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдлэсэн байр суурийг УИХ-ын цөөнгүй гишүүд илэрхийлсээр, хууль тогтоомжийг үгүйсгэсээр байгаа нь гэрээний хууль зүйн чадамжийг шалгахаас өөр байдалд эрхгүй хүргэж байна.

Хэрвээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах талтай байгуулах гэрээ М.Энхсайхан болон түүний ард байгаа нам дамнасан “нүүрсчин” бүлгийн хүслээр батлагдвал нийгэм, эдийн засаг, улс төрийн ямар үр дүн гарах вэ? гэдгийг дор бүрнээ шинжиж, таамаглах цаг болжээ.

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн алба болон төрийн бусад институцид өөрсдийн гар хөлийг тархаан байршуулсан “нүүрсчин бүлэг″ сүүлийн өдрүүдэд амь тавин улайрч, монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүсийг зүхэж, занах, гутаан доромжлох, баримтыг улайм цайм гуйвуулан асар их мөнгө, эрх мэдлээр далайлган тараах, мэдээллийн сувгуудаар өөрсдийнх нь үнэн болит нүүр царайг илчилсэн зүйлсийг гаргуулахгүйг хичээх зэргээр авирласаар байна. “Нүүрсчин бүлгийн” сүүлийн үеийн хуралдаанууд дээр гэрээ батлагдахгүй тохиолдолд цалин мөнгийг тасалдуулах, эдийн засгийг унагаж, элгээр нь хэвтүүлснээр олон нийтийн дургүйцлийг өдөөх, Үндсэн хуулийн бус аргаар Засаглалыг гартаа авах, гэрээг хүч тулган батлуулах боломжуудыг хэлэлцсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Ямартай ч KPMG аудит, Мoody’s үнэлгээний агентлаг зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд өртэй, бэлэн мөнгөний хомсдолд орсон болохыг нь дэлхий даяар зарласан компани энэ гэрээг батлуулахаар улайрч буйг мартаж болохгүй.  1,3 тэрбум долларын хойшлуулшгүй өрөнд унаж, хамгаа алдахад хүрээд байгаа бүлэглэлээс ямар ч авир, үйлдэл гарч болзошгүй тул олон бүгдээр сэрэмжтэй байхаас аргагүйд хүрч байх шиг.

Нөхцөл байдлын шинжилгээ

Нам дамнасан “нүүрсчин бүлэг″ хэвлэл мэдээлэлд тэрбум орчим төгрөгийг сүүлийн нэг сарын хугацаанд цацаж, хэзээ ч ил гарч ярилцлага өгдөггүй Ж.Оджаргал гэж хүн өөрийн биеэр айлын хойморт залран “монголын ард түмнийг бүтэн жаргаах” үлгэрээ хүүрнэх болсон зэрэг нь сүүлийн “тулаанд” бэлтгэж, яахаас ч буцахаа больж буйн үндсэн шинж тэмдэг юм.

Энэ бүхний эсрэг хууль журмаа дээдлэдэг улс төрчид хүч дутуу ч сөрөн зогсож байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Гэрээг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдэх Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-д суудалтай бүлгүүд гаргасан. Үүний дагуу Ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсийг гурван бүлэг өгсөн. Ер нь бол гэрээ манай хууль тогтоомжуудтай нийцэх ёстой. Хууль тогтоомжуудад нийцэж байж л гэрээ цааш явах учиртай″ хэмээснийг өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой шийдэл хэмээн олон нийт харж байна.

“Нүүрсчин бүлэг″ энэ мэт эрүүл саруул шийдэл, алхмуудыг хэрэгжүүлбэл хүсэл нь биелэхгүйг сайн мэдэж байгаа учир “З.Энхболд ТТ-г хувьдаа авах гэж улайрахдаа ингэж байгаа юм” гэх зэрэг аргаа барсан мэдээлүүдийг ч цацаж үзлээ.

Тэдний олны нийтэд төөрөгдөл үүсэх зорилгоор цацаж буй мэдээллүүдийг шинжихэд илт худал зүйлс асар ихээр байна.  Жишээ нь: 5-8 хувийн роялти төлнө гэж амлаж байна. Гэтэл гэрээн дээр юу гэж бичснийг харвал нүүрсний үнэ 85доллараас бага нөхцөлд 2 хувийн роялти төлнө гэж заасан байх юм. 

Үргэлжлэлийг эндээс 

 

Эх сурвалж: www.Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Чингисбат / 2015 05 сар 10/

    Энэ гэрээний ард Сү.Батболдын мөнгө буюу үнэн хэрэгтээ гэдээдынхны цаадуулынхаа аманд нь чих гэж өгсөн мөнгийг амандээ чихсэн эрх мэдэл бүхий ялангуяа МАН-н луйварчид байгаа.Энэ хүмүүс Монгол улсын эрх мэдлийн 99%-г барьдаг сайд,орлогч, төрийн нарийн,агентлаг,газар ,хэлтсийн дарга,нар тэдгээрийн ах

    Хариулах