С.Наранд буржгар үстэй сахалтай залуу таалагддаг

Урлаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 05 сар 05

Монголын эмэгтэй дуучдаас хүчирхэг басс хоолойгоороо эрхгүй ялгардаг дуучин С.Наран багаасаа дуулах дуртай байв.

Дэлхийн олон оронд уран бүтээлээ таниулсан тэрээр Буддагийн сургаалыг даган баримталж  энэ хүрээндээ  цөөнгүй хүнд тусалдаг. Гэхдээ бэлэн зүйл өгөхөөсөө илүү хүнийг боловсруулж, ухамсарт нь зөв зүйл суулгахыг илүүд үздэг ажээ.

Олон жил ганцаар явсан дуучин бүсгүйд буржгар үстэй сахалтай залуу таалагддаг бөгөөд тэрхүү анхны хайрттайгаа хоёр жил амьдарсан.Тэр нь араб залуу байсан юм билээ. Бас болоогүй түүнийг бүдүүн дуутай болохоор ганц нэг лесби бүсгүйчүүд эргүүлж байсныг ч нуудаггүй. Үнэндээ ч тэрээр Хятад улсад явж байхдаа олноор тааралдаж байсан лесби, гомо хүмүүсийг хараад өрөвддөг гэдэг.

Д.Гэрэл 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх