Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 05
Хосуудаа “Хайрын хүч” тоглолтоор болзоорой
21 секундын өмнө | 0 сэтгэгдэл
Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрбээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлжээ. 2014 онд өвчний ерөнхий оношийг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонссон байна.
Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү
Мянга мянган хосууд хайрандаа хөтлөгдөж болзох энэхүү тоглолтонд: "Эмоци" продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, "L guards", "Салхи", 3 бүдүүн, "Outlaw", "Мөнхийн реп", "Нэгэн зүгт", "Take off", "Fire", "Sync", "Motive", “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг монголын шилдэг уран бүтээлчид оролцож хос залуусд хайрын хүчээ хайрлах нь ээ.
Ингээд хайрынхаа төлөө тэмцэж яваа залуу хосоо дэмжиж мянга мянган хосуудыгаа 5 сарын 20-ны үдэш нэгэн оройг рок, попын ододтой хамт мартагдашгүй өнгөрүүлж тэдэнд хайрын хүч бэлэглэцгээе.
Хосуудаа "Хайрын хүч" тоглолтоор болзоорой
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.