Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 06
・ 1
Монголын ард түмэн бас хоёр талд зогсчихсон. Цахим ертөнцөд идэвхтэй жиргэдэг, твиттерээр үзэл бодлоо хуваалцдаг дундаж насныхан хүртэл хоёр тал болон хэрэлдэж, хэлэлцэж байгаа. Эндээс л үр дүн гарах учиртай.
Одоогоос тав зургаан жилийн өмнө бид ингэж ярилгүйгээр, хэрэлдэлгүйгээр Оюутолгойгоо тавиад туучихсан. Төрийн өндөрлөгт эрх мэдэл дээр суугаа хоёрхон хүний гарын үсгээр асар том ордоо өгөөд л явуулчихсан. Харин хожимдсон хойно нь мянга түм орилоод ч асуудал шийдэгдээгүй. С.Баяр шиг дайсан өнөөдөр байхгүй мэтээр харааж суугаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 6-ны өдөр М.Энхсайханд боломж олгоод явуулчихсан бол хожим 2500 төгрөгөөр бид яах юм бэ. 20 жилийн дараа авах ашгаар “Эрдэнэс Тавантолгой” юу бүтээх юм.
Тэр ч байтугай батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлоо хамгаалсан шийдвэр Засгийн газар гаргах эрхгүй тийм гэрээнд гарын үсэг зурах байлаа шүү дээ.
“Энержи Ресурс” юм шүү гэдгийг одоо зөв ойлгуулах ёстой” хэмээн ярьсныг олон ч хүн сонссон. Хөрөнгө оруулалтын гэрээг анх ярьж эхлэхдээ М.Энхсайхан “Энержи Ресурс” их хэмжээний өртэй, алдагдалтай ажиллаж байгаа. “Энержи Ресурс”-ын Ухаа худаг дээр хийсэн бүтээн байгуулалт нь гадаадын банкны барьцаанд байгаа гэдгийг ил тод хэлчихсэн бол асуудал арай өөр эргэх байсан.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.