Г.Батхуяг:Бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 14

Улсын филармоноос “ХӨГЖИМ” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж буй сайхан мэдээлэл байсан билээ. Тиймээс энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг уншигч олноо хүргэх үүднээс Улсын филармоны захиргаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Батхуягтай ярилцлаа. 

 

-Танай байгууллагаас бүх нийтийн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэгэхээр Улсын филармони гэдэг байгууллагын түүхэн хөгжлийг товчхон дурьдвал? 

-Анх 1957 онд БНМАУ-ын Соёлын Яамны тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдаж улмаар 1972 онд Сайд нарийн зөвлөлийн тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны “БаянМонгол” джаз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга, “Соёл-Эрдэнэ”  дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин,  Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар улсын Филармонийг байгуулсан түүхтэй байдаг юм.  Өнөөдрийн байдлаар манай байгууллага нь Симфони найрал хөгжим, “БаянМонгол” джаз найрал хөгжим, “Морин Хуурын” чуулга зэрэг хөгжмийн томоохон төлөөлөл бүрэлдэхүүнийг эгнээндээ багтаасан концертийн байгууллага болоод 43 дахь жилийнхээ хөшгийг үзэгч олныхоо өмнө дэлгэх гэж байна даа. 

-Танай байгууллагаас бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй энэ цаг мөчид энэ ярилцлагыг хийж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгааныг тодруулахгүй юу? 

-Манай улс төрөөс соёлын талаар баримтлах бодлоготоо үндэсний өв соёл уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх,үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үрашгийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг юм. Мөн дээрхи зорилтоо хэрэгжүүлэхдээ иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан. Улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө цаг үед иргэд олон нийтийг боломжит бүх сувгаар гарч буй хяналтгүй соёлын довтолгооноос хамгаалж бүх нийтийн урлаг, гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх нь төсвөөс санхүүждэг соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааны тэргүүн чиглэл байх ёстой. Манай байгууллага монгол улсын хэмжээнд хөгжмийн уран бүтээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том концертийн байгууллага бөгөөд энэ ч утгаараа бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” зорилтот хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна.  

 

-Хөтөлбөрийн гол зорилго юу вэ?                    

-Тус хөтөлбөр нь хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчдыг дэмжих, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхийн хөгжмийн зах зээлд монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжмийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл,  хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, ард иргэдийг үндэсний болон дэлхийн соёлын ололтоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, гоо зүйн боловсрол олгох зорилготой юм.    

 

-Хөтөлбөрийн хүрээнд мэдээж маш олон ажил хийгдэх байх. Энэ талаар тодорхой зүйлүүдийг дурдаач?

-Таван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр учраас үйл ажиллагааны төлөвлөгөөнд маш их ажил төлөвлөгдөж таарна.. Аливаа хөтөлбөр гэдэг бол тухайн байгууллагын чиг хандлага, стратегитай холбоотой юм. Бид дээрхи хугацаанд өөрсдөө ч хөгжие, үзэгч, сонсогчдынхоо хөгжмийн боловсролын түвшинг дээшлүүлье гэж зорьж байгаа учраас  үр дүнг сайнаар төсөөлж байгаа. Манай байгууллага нь хөтөлбөрийнхөө нээлтийн ажиллагаанд зориулж энэ сарын 17 –нд өөрийн байранд 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион 

Үргэлжлэлийг эндээс уншаарай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх