-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг анхны мэдээллээ өглөө. Тэрбээр, “Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрлээ. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа нэг тэрбум долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь ЭБРД, ФМО (Нэдэрландс) ДЭГ (Гэрманы), БНП Парибас, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкнуудын нийт 570 сая ам .долларын зээлийн барьцаанд байна. Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Монголиан Цоал Цорпоратион” (Луxэмбург), “Монголиан Цоал Цорпоратион” Лтд (ХК) компанийн хувьцаа нь толгой компани болох “Монголина Мининг Цорпоратион” (Цаыман Исланд) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан нь тодорхой боллоо. Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн тэрбум 170 сая ам.доллар болж байна. Иймд эдгээр компаниудын сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсгээс үзлээ. Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. Дээрх утга бүхий албан тоотыг ЗГХЭГ-т илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна" хэмээжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох
Zee leer l by teen baiguulalt Hiine cvv dee Gicii minii.Zailaacee. Uul uurhai HORONGO bosgono GEDEG aguu bna. Ci cadahgyi cvv dee uh exec