Арван таван толгойтой мангас “өлбөрч үхдэг”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 07 ・ 4

 

776f67cf-1af7-49aa-8874-4edb410da0192012 оны сонгуулиар “ингэж” хэлж ялалт байгуулж гарч ирсэн нам бол Ардчилсан нам.

Монголчууд улс төрийн тогоог олон жил барьж, хар буруу санаа өвөртлөөгүй “залуу намаа” дэмжсэн шиг дэмжинэ гэдгээ өнгөрсөн сонгуулиар харуулсан. Ард иргэдээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлнэ гэсэн уриатайгаар “олуулаа” гарч ирсэн Ардчилсан намынхан өнгөрсөн жилд “олуулаа” улсаа хувааж идээд, эдийн засгийг нь бүрэн сөхрүүлж дууслаа. Эцсийн дүндээ эдийн засгаа аврах ганц арга зам нь уул уурхай, Таван толгой болж хувирах шив. Ингээд үзэхэд энэ бүхэн Тавантолгойг хувааж зарах “төлөвлөгөө” ч байж мэдэх.

Төрийн түвшинд нэгдмэл нэг “цул” оюунлаг толгойгоор асуудлыг шийдэж чадахгүй “арван таван толгойтой атгаалжин хар мангас” шиг өөр өөрийн замаар зүтгэх. Энгийн жишээ нь Таван толгойн орд газрын асуудалд бэлхнээ харагдаж байна. УИХ-аас Тавантолгойн асуудлаар Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж буй. Энэ бол спикер З.Энхболдын баг. Нөгөө талд нь мэдээж Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулахаар ажилласан М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар буй.

2f60915210a3c0aa33c414274e711843bigЭдийн засгаа аварна гэж засагт хамтарсан М.Энхболд тэргүүтэнгүүд ч сөрөг намаа яаж хуваагдаж, сүйрч байгааг нь хараад алга ташиж “ирэх сонгуулиар сураггүй болох шалтгаанаа сайн бэлдээд бай” гэхчлэн дотроо инээж суугаа нь ойлгомжтой.

Саяхны их хурлаар Ардчилсан нам фракц, бүлэглэлгүй байна гэдгээ сүржин илэрхийлсэн ч Н.Алтанхуягаар ахлуулсан хэсэг бүлэг “МАН-ыг засгаас гарахыг ятгаад” сэмээрхэн энд тэнд хатгаас хийж яваа.

Хамгийн сүүлийн толгой бол Ардчилсан намын генсек Л.Эрхэмбаяраар бамбай хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм.

Ард иргэдээсээ санал асуулга явуулж байна гэж “манаргах болсон” Ж.Батзандан мэтийн “гарууд” ил, далд Тавантолгойд хошуугаа дүрсээр.

Энэ хаврын “халуун сэдэв” болж байгаа Тавантолгойн асуудлаар сүүлийн хэдхэн хоногийн өрнөж байгаа профессыг харахад нэг байр суурьтай, хамтарч нэг баг болж ажиллаж чадахгүй байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж эхэллээ.

Олон толгойтой мангасын толгой бүгд өөр өөрийн замаар тэмүүлснээс эцсийн дүндээ өлбөрч үхдэг эмгэнэлтэй төгсгөлийн адил улс орны эдийн засаг сөхөрч байхад уул уурхайгаа олигтойхон ашиглаж чадалгүй, олон толгойтой улс төрчдийн шийдвэрийг харж хүлээж суусаар ирэх сонгуультай золгох бололтой.

 Иргэд банкны зээлийн хүлээсэнд дарлуулж, улс өрийн хэлхээнд нэрвэгдэж Ардчилсан намын сайхан уриа ч “хэрэгжсэн шиг хэрэгжлээ”.

Гэхдээ хэсэг бүлэг “олигархи”-д хэрэгжээд төгсгөлийн шатандаа орох шив.

10439398_1573078872967038_2880054397926444430_n

Г.Эрдэм

Ugluu-logo2028

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 10/

    АН одоо улс төрлүү орох эрхгүй болсоон Санал авахгүйгээ мэдээд квот гэж гүрийгээд л............БОЛИОЧЭЭ БОЛИОЧЭЭЭ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 07/

    Ямар ч байсан Тавантолгой, Оюутолгой хоёрыг ерөөсөө саатуулж болохгүй. Оюутолгой дээр яагаад нөгөө тал сөргүүлсэн санамж бичиг гаргаж ирсэн гэхээр манайхан есөн шидийн юм ярьсаар байгаад хариу мэхэнд орсон. Манайхан бүтэх, бүтэхгүй юм тавиагүй бол нөгөө айл сөрөг мэх хийж саатуулахгүй л байсан байх.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 07/

    Ямар ч байсан Тавантолгой, Оюутолгой хоёрыг ерөөсөө саатуулж болохгүй. Оюутолгой дээр яагаад нөгөө тал сөргүүлсэн санамж бичиг гаргаж ирсэн гэхээр манайхан есөн шидийн юм ярьсаар байгаад хариу мэхэнд орсон. Манайхан бүтэх, бүтэхгүй юм тавиагүй бол нөгөө айл сөрөг мэх хийж саатуулахгүй л байсан байх.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 07/

    Муухай улсуудыг дахиж хэзээ ч хармааргүй байна, луйварчин

    Хариулах