Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг угаасан уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 07 ・ 5
 
 
Сүүлийн хэдэн өдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанитай холбоотой олон тэрбумын төгрөгтэй холбоотой асуудал хурцаар тавигдаж эхлэв

Тухайлбал, Хөгжлийн банкнаас Халзанбүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани руу 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн аж. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл эрхэм гишүүн энэ талаар тайлбар хийжээ. 

“Энэ бол аль эрт яригдсан асуудал. АТГ-аас мэдээлэл өгөхдөө ийм асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Ер нь 30 гаруй тэрбум төгрөгийг “Монроуд” компани авсан гэж ярьж байснаа сүүлийн үед үүнийгээ надтай холбож яриад байгаа юм. “Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг. Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзанбүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь хятадууд барьж байгаад хаяад явсан юм билээ. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ хэлсэн учраас би үүнийг мэдэхгүй байна. Ер нь миний нэр хүндэд халдах зорилгоор ийм мэдээлэл гаргаад байгааг үгүйсгэхгүй” гэжээ

Харин гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар удахгүй энэ асуудалтай холбоотой шинэ баримтыг дэлгэж тавина гэдгээ мэдэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Хөгжлийн банкнаас мөнгө угаасан эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
 
Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 09/

    Энэ Гарамгайбаатар гэгч гарамгай хулгайч их гарын дээрэмчин иимэрхуу хулгайч дээрэмчидтэй эрс тэмцэх цаг болсон юм бишуу монгол ахан дуусээ тор засгаа хулгайч дээрэмчдээс цэвэрлэцгээе

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 08/

    ЭНЭ ГАРАМГАЙ ХЭНТИЙД УУЛЗАЛТ ХИЙХЭД ИРГЭН ТА ЗАМАА ЗАСАХУУ ГЭЖ АСУУХУД АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН АХИН ШИНЭ ЗАМ БАРИХ АСУУДАЛ ЯРИГДАНАА ГЭЖ ХЭНЭГ Ч ҮГҮЙ ЗАЛЖ БГАА ЮМ ДА ТЭР ЗАМ ДУУССАН БОЛ ОДОО БАРЬЖ БГА ЗАМУУД МАРГААШ АШИГЛАЛТЙН ХУГАЦАА ДУУСАХ НЭЭ ТҮМЭН МИНЬ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 08/

    Энэ АН-ыхан яахаараа ийм дотор нь цайчихсан луйварчид байдаг байна аа

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 08/

    Жинхэнэ зальтай үнэг. Сайн шалгах хэрэгтэй. Тэнэг гэж биднийг боддог бололтой. Өөр хүнд шилжүүлсэн гэнэ үү. Монголд ийм юм байдаг уу. Үгүй. Энэ хүний лоббигоор, алсын удирдлагаар нь ажилладаг компани шүү

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 07/

    Энэ ямар аймаар хүн бэ, улаан гүрийчих юм аа, тэр Хэнтийд тавьсан замаар нь л шоронд хийхэд хангалттай юм билээ, тэр зам дээр бол зүгээр л мөнгийг нь идчихсэн байна лээ, зам биш там

    Хариулах