Н.Алтанхуяг Ардын намынханд ад шоо үзэгдэж эхлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 10 ・ 8
 
 
 
Хамтарсан засгаас гарна гэж айлгаж эхэлсэн МАН-ынхан, Засгаас гар хэмээн зандарсан АН-ынхан гээд өнгөрсөн долоо хоногт Төрийн ордон дотор ширүүхэн маргаантай хоногууд өнгөрсөн юм. Их ажил хийж, эвлэрч ойлголцсон хоёр намын хувьд тохироо хийж засагт хамтарсан хэрнээ одоо болохоор нэгнийхээ хийх гэсэн, санаачилсан ажлыг үгүйсгэж, нэгнээ дарамтлан “Гарлаа, орлоо” хэмээн айлгаж төрийг тоглоом болгож байгаад иргэд болон бусад намууд, зарим нэгэн улс төрч ихэд эгдүүцэж байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сөрөг хүчнээ хүчтэйхэн шүүмжилж, Ардын намынханд ад шоо үзэгдэж эхлэв. 

Тэрбээр хэсэг хугацаанд тэвчээр заан чимээгүй суусан байсан бөгөөд ийнхүү хүчтэй дуугарч, АН-ын 2012-2014 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед “МАН-ынхан Засгийн газарт хоноцын сэтгэлгээгээр хандаж болохгүй. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр эртхэн шиг зайгаа тавьж өгөөд гараад явсан нь дээр. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хангаж эрчимжүүлэх мөрийн хөтөлбөрийн тогтоолыг дэмжихгүй гэж байна. Ингэж байж яаж та нар хамтарч засаг барьдаг юм. Эцсийн эцэст АН л хариуцлага хүлээнэ шүү. 

Юм ярихаараа эсвэл хоёр толгой заадаг, эсвэл мөнгө ярьдаг л хүмүүс боллоо. Шалтаг, шалтгаанаар ажил зогсоож болохгүй. Хоёр Энхболд хамтраад ажил хийвэл хий, хийхгүй бол боль” гэжээ. 

Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар удахгүй онхолдохыг шулуухан хэлчих шиг болов. Засгийн газар дахь МАН-ын сайд нар “Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байна. Сангийн данс улайж эхэлсэн. Яаралтай шийдвэр гаргахгүй бол оройтлоо” хэмээн намынхандаа сануулсан аж. Товчхондоо хувьсгалын тохироо, тэгэхдээ маш муу тохироо Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тойрон эргэлдэж эхэлсэн юм. Хэрхэхийг тэнгэр биш “МАНАН” л шийдэх болсон доо.
 
 
Эх сурвалж www.wikimon.mn

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 11/

    altanhuyg buusan ch bayabaaraa. ed bugd adilhan hulgaich

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    omhii oor deer. ene hulgaich bas ooroo zasgaas garch jujiglesen. idsen ni baga sanagdaad tunirhsan

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    АН АЛТАНХУЯГ 2 ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН 2016 ОНД АН АРД ТҮМНЭЭЭР ДҮНГЭЭ ТАВИУЛНА. УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ЗАЙЛЦГАА

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    ЁСТОЙ ЗӨВ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    ЁСТОЙ ЗӨВ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    ЁСТОЙ ЗӨВ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 10/

    ДЭЖ БАЙНАТУУЛ ГОЛ РУУ АМРАЛТЫН ГАЗРЫНХАА БААС ШЭЭСЭЭ ЦУТГАХАА БОЛЬ ГАЗРЫН ТАТВАРАА ӨГ ХҮРГЭНЭЭ ОЛЖ ИР

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 05 сар 10/

    МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ ЕС ИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЕР НЬ ЮУ ХИЙСЭН БИЛЭЭ ЭНЭ ХУГАБААНД ЭХНЭРЭЭ СОЛЬЖ ХҮҮХЭДЭЭ ӨНЧРҮҮЛСЭН ХААНА ЯМАРЧ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НЭРТЭЙ БАЙДАГГҮЙГ МЭДДЭГГҮЙ МОЛОХООР ШИНЭЧЛЭЛИЙН ГЭСЭН НЭР ӨГСӨН ЁСТОЙ ШИНЭЧЛЭЖ ӨГСӨНДӨӨ ӨВЧИН НЬ ХАЛДМАРЛАЖ ШИЙДЛИЙНХ БОЛСОН ЁСТОЙ ШИЙДЭЖ БА

    Хариулах