В.И.Ленинийг “Батаар” -аар сольсон Монгол соёлын шинэ бодлогын тухайд

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 25 ・ 1

Юманд учир суманд гичир


Хорьдугаар зуунд олон том хувирап өөрчлөлт Монголд болсон. Феодализм, социапизм, капитализм хэмээх эсрэг тэсрэг гурван өөр нийгмийн “идээ будаа”-г амталж явлаа. Ардын хувьсгал, социалист хувьсгал, ардчилсан хувьсгал гэх нийгмийн гурван том хувьсгалын хувь хишгийг хүртэж явлаа.

Өмнөх түүхийн гол ололт амжилтыг үүгээр хязгаарлан энд нь орхиод Монголын эрх чөлөө, тусгаар тоггнолын асуудлыг араар нь тойрч харахыг оролдлоо. Хэрвээ 1917 онд В.И.Лениний удирдсан Октябрийн социалист хувьсгал ялан мандаагүй байсан гэж бодвол Монгол Улс өнөөдөр ямар байх байсан бол? Өөрөөсөө ингэж асуугаад түүхийн сэжим рүү өнгийлөө.

“Хэрвээ Орост хувьсгал ялаагүй байсан бол 1919 онд Сюй Шү Жаны гэмин цэрэгт эзлэгдсэн тэр чигээрээ Хятад улсын хэсэг болсон байх байсан” гэж түүх авгай хариу өчлөө. Хэрвээ Зөвлөлт Орос Улсыг В.И.Ленинээс өөр хэн нэгэн толгойлж байсан гэж бодвол Монгол өнөөдөр ямар байх байсан бол оо? Өөрөөсөө ингэж асуугаад бас эх түүх рүүгээ өнгийж нэг харлаа.

“Хэрвээ Монгол мэт дарлагдсан колони орны эрх чөлөөний төлөө тэмцэгч В.И.Ленин Холбоот Орос Улсыг удирдаагүй байсан бол 1921-1922 оны үед цагаантны үлдэгдлийг устган цэвэрлэх үедээ Монголыг эзлэн аваад Орос улс өөрийн нэг хэсэг болгох байсан” гэж түүх авгай бас хариу өчлөө.

Ингээд үзэхээр Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол нь тухайн цаг үедээ “Ленингүйгээр бүтэх боломж огтхон ч байхгүй байсан” гэж түүхэн баримт сэлт хэлж байна. Юмны учир, сумны гичир гэгч ийм л байдаг учиртай ажээ.

В.И.Ленин гэж хэн бэ?


Ингэхэд Ленин гэж хэн бэ? Ленин бол монголчууд бидний хувьд өөр хүн. Тэр бол манай үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг ивээн тэтгэгч. Тэр бол Монгол улсын тугаар тогтнолын гадаад улс төрийн манлайлагч.

Лениний Орос улс бол манай тусгаар улсын хүчирхэг өмөг түшиг, бат бэх ар тал мөн байсан. Ленин улс төрийн зүтгэлтний хувьдаа ийм л хүн. Тиймээс Лениний хөшөөг нийслэлдээ босгож, Лениний музейг байгуулсан нь манай улс төрийн соёлын зүй ёсны илэрхийлэл мөн байсан.

Монголын ард түмний цэцэн мэргэн ухаарын бодит үнэлэмж мөн гэдэг нь ч эргэлзээгүй. Бас ачтаныхаа ач тусыг мартдаггүй монгол мөс жудгийг харуулсан түүх-соёлын дурсгал байсан.

Монгол Дон Кихотууд


Нэг л мэдсэн чинь өнөөгийн монгол Дон кихотууд жад сэлэм мэт хурцалж ирлэсэн сэтгэлээ тэр л хөшөө музей хоёрын зүрхэнд зоочихлоо. Ингээд л В.В.Маяковскийн хэлснээр монгол маягийн гурвалжин хар нүдээр мишээн хардаг, амьд бүхнээс амьд орших Лениний Монгол дахь албан ёсны хөшөө, музей хоёр "Хорвоогийн мөнх бусыг үзүүллээ". Хэлэх ч үг алга.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: