Элбэгт Ленины хөшөө л шавар хаалаа даа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 05 сар 11 ・ 25

      Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн баярыг нижгэр тэмдэглэж, хойд хөрш маань олон орны төрийн тэргүүнийг энэхүү баяртаа урив. Орос орныг дайны хөлд зүдэрч байхад тасралтгүй тусламжийн гарын сунгаж байсан монголчуудаа ч мартсангүй. Манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцов.

Орос орныг ийнхүү хэдэн жилийн туршид зүдэрч байхад хамгийн өгөөмөр сэтгэл гаргасан улс бол бид. Тиймээс ч Ц.Элбэгдорж энэ баярын гол зочин байх учиртай хэмээн монголчууд даяараа догдолж байсан болов уу. Гэтэл юуных нь гол зочин байхав. Ц.Элбэгдорж маань эрэмбэ доош унаж, тэнд жирийн иргэн шиг байж байгаад ирэв. Үүнд олон монголчууд бухимдаж, зарим хэвлэл мэдээллээр ч В.Путиныг зад шүүмжлээд авав. Хамгийн гол нь тэнд цугларсан төрийн тэргүүнүүдийн дунд Ц.Элбэгдоржийн эрэмбэ яах аргагүй бүх талаараа доогуур байгааг бид мэднэ. Өвөг дээдсийн минь өгөөмөр сэтгэл ч түүнд тус болоогүйг бодоход В.Путины бодлого ч байж болох юм.

 

      В.Путин баярын жагсаалын хойморт өмнөд хөршийн болон бусад орны төрийн тэргүүнүүдтэй зэрэгцэн зогсож, заримтай нь мөр зэрэгцэн сууж халуун яриа өрнүүлж байхад өнөөх Элбэг маань бараа сураг байдаггүй. Намхан ч хүн юм, дүр нь ч байдаггүй шүү. Гэтэл В.Путин хятадын тэргүүнтэй ихэд дотно жуумалзан ярьж суугаа нь өнөөх муу Элбэгийг маань шоолоод ч байгаа юм шиг. Энэ үл тоомсорлол нь зөвхөн мөнхийн хоёр хөршийн дунд бус дэлхий нийтийн өмнө болсон нь бүр ч гутамшигтай.

 

       Хоёр том гүрний дээгүүр давхилдаж, гуравдагчдын мөрөөдөлд хэт автасны гайг ч энд дурдаж болно. Зөвхөн энэ удаагийн ялалтын баяр ч бус өнөөгийн нийгэм эдийн засгийн уналт ч барууныг хэт шүтсэн энэ хэдэн хагас галзуу англи хэлтнүүдээс болсон юм шүү дээ. Ямар ч тохиолдолд бид мөнхийн хоёр хөршөөс нүүр буруулах боломжгүй гэдгийг ойлгоогүй улс. Хамгийн наад зах нь нефтийнхээ цоргыг хаавал бид яах билээ. 700 километрээс зөөх гэж байдгаа бардаг улс хаа байсан 7000 километрээс зөөвөл юу болох вэ. Өмнөдүүд ч адилхан экспортоо Монгол Улс руу хязгаарлавал яах вэ. Бид чинь импортлогч орон шүү дээ. Өөрөөр хэлбэл юу ч хийж чаддагүй улс.

 

         Ийм байтал оросоос болсон юм шиг харааж зүхэх хүмүүс олон. Хамгийн наад зах нь гэхэд оросуудад В.И.Ленины хөшөөг буулгасан тухай гоморхол, цухал өнөөдрийг хүртэл байж л таарна. Ц.Элбэгдорж л өнөөх Э.Бат-Үүлээрээ тушаал гаргуулаад л 2012 оны намар буулгаад хаясан даа. Энэ үеэр өнөөх мундаг Улсын баатар нь “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд  шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй. Жишээ нь, Зөвлөлтийн удирдагч нар 20 сая иргэнээ хөнөөн устгаж байсан. Хятадын коммунист удирдагчид 60 сая иргэнээ хоморголон устгаж байсан. Энэ бол харийн түрэмгийлэгчид хятад хүнийг хөнөөж байсан тооноос 10 дахин их хэмжээний хүнийг хөнөөж байсан явдал” гээд л хөшөөг буулгаж байхад ирчихсэн сөөнгөтөөд зогсож байв даа.

 

       Магадгүй В.Путин монголчуудыг гуравдагчид руу тэгтлээ ханараад байх боломжгүй. Хэзээд манай талд гэж бодсон байх. Тиймээс үүнд тэгтлээ ач холбогдол өгч гомдоогүй л болов уу. Харин олон орны иргэдийн өмнө “муу оросын Ленин бол алуурчин” хэмээн зарлаад хөшөөг нь буулгаад хаячихсан гоморхол байж л таарна.

 

 

С.Баяр

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

25 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Саранай / 2015 05 сар 12/

    Харин ч манай удирдагчийг тусгайлан хүлээн авч оройн зоог барьсан.2-лахнаа уулзсан гээд хүндэлсэн байна лээ ОРос-Монгол 2 халуун цусаараа гагнагдсан ард түмэн шүүдээ.Хооронд шалиг асуудал дэвшүүлж байгаа нь буруу зүйл гэж бодож байна.Яагаад Хятадын ерөнхийлөгчтэй дотносов.Энэ чинь улс төрийн томоохо

    Хариулах
  • Саранай / 2015 05 сар 12/

    Харин ч манай удирдагчийг тусгайлан хүлээн авч оройн зоог барьсан.2-лахнаа уулзсан гээд хүндэлсэн байна лээ ОРос-Монгол 2 халуун цусаараа гагнагдсан ард түмэн шүүдээ.Хооронд шалиг асуудал дэвшүүлж байгаа нь буруу зүйл гэж бодож байна.Яагаад Хятадын ерөнхийлөгчтэй дотносов.Энэ чинь улс төрийн томоохо

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Том гүрнүүд л хоорондоо илүү холбоотой байна шүүдээ ойлгомжтой жижиг улсын тэргүүн хэн байхаас нэг их хамаарахгүйг байлгүй дээ. баяр байна уу дайн байна уу

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ЭНД ЛЕНИНИЙ ХӨШӨӨ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНЭ СЭТГҮҮЛЧ КОММУНИЗМЫГ САНАГАЛЗДАГ НӨХӨР ҮҮ ДЭЭЭ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ЭНД ЛЕНИНИЙ ХӨШӨӨ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНЭ СЭТГҮҮЛЧ КОММУНИЗМЫГ САНАГАЛЗДАГ НӨХӨР ҮҮ ДЭЭЭ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ЭНД ЛЕНИНИЙ ХӨШӨӨ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНЭ СЭТГҮҮЛЧ КОММУНИЗМЫГ САНАГАЛЗДАГ НӨХӨР ҮҮ ДЭЭЭ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ЭНД ЛЕНИНИЙ ХӨШӨӨ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНЭ СЭТГҮҮЛЧ КОММУНИЗМЫГ САНАГАЛЗДАГ НӨХӨР ҮҮ ДЭЭЭ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ЭНД ЛЕНИНИЙ ХӨШӨӨ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНЭ СЭТГҮҮЛЧ КОММУНИЗМЫГ САНАГАЛЗДАГ НӨХӨР ҮҮ ДЭЭЭ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    KHAGAS GALZUU ANGLI KHELTNUUD...yamar goi khelevee..ODOO 3 ULSIIN TURGUUNII UULZALTIIN UMNU ELBEGDORJIIG UURCHILMUUR BAINA

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ТЭГЭЭД ПУТИН ГУАЙ ЭЛБЭГДОРЖООС САЛАХГҮЙ ДАГААД Л БАЙХ ЁСТОЙ БАЙЖ Л ДЭЭ. ЮУ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ НЭГ Л ИХ ХҮНДЛҮҮЛЭХ ДУРТАЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМ. ҮҮНЭЭС ИЛҮҮ МАНАЙХАН ЯАЖ ОРОЛЦОХ ЮМ ?, ХАРИН Ч ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯР ХҮРГЬЕ.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    lenin chini mongol tsustai hun delhiin taliig uzel bodlooroo daguulsan suut hun chinges lenin 2 s oor delhiin taliig daguulsan mongol hun oor hen baisan ym tegeheer mongol tsustai gedgeer ni bid baharhaj yvah ystoi baisan ym mongol hun suut uhaantan gedgiig delhiid meduulehgui gesen humuus hoshoog n

    Хариулах
  • mongol / 2015 05 сар 12/

    ulsiin hogjil udirdagchiinhaa ondor namaar bdag yum bishvv say l harlaa

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Элбэгдорж бол барууны утсан хүүхэлдэй шүү дээ .Зүгээр байхаар гэж аргаа барахдаа алдартнуудын хөшөө дурсгалаар тоглож байдаг жаал мөд хамараараа газар хатгана даа.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Элбэгдорж бол барууны утсан хүүхэлдэй шүү дээ .Зүгээр байхаар гэж аргаа барахдаа алдартнуудын хөшөө дурсгалаар тоглож байдаг жаал мөд хамараараа газар хатгана даа.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Ард тумнийхээ омно ичих ч угуй юу ч байхгуй гэж яаж худлаа хуцаж чадаж байнаа нуд чинь бултгэнээд худлаа гэдгийг чинь бугд мэдсэн бугд дараа нь ямар уйлдэл хийхийг хараад л бгаа шуу мангараа бага доромжлоорой ард тумнээ

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    увайгуй урвагч 5 толгойгоос хувиа авах гээд улайрч тэнэг харагдаад байна даа хийж буй бухэн чинь тумэнд тэртэй тэргуй ил л байна даг

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    ALTSANKHUAG ELBEGDORJ 2 iin GAIGAAR MONGOL ULS DUUSLAA

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    АН түүнээс төрсөн Ерөнхийлөгч дэлхийн шившиг болсон. Харагдаагүй-үзэгдээгүй харуулаагүй юм яриагүй дуугүй л доошоо хараад л олны дунд яваад байсан. АН түүнээс төрсөн Ерөнхийлөгч дэлхийн шившиг болсон.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    Enkhbayar bsan bol arai uur bh bsan bh

    Хариулах
  • ӨРХ ТУСГААР МОНГОЛ / 2015 05 сар 11/

    ОРОСЫН ПУТИН МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ "ТЭВЭРЧ ЗОГССОНГҮЙ, АРДАА ЗОГСООЛОО" ГЭЭД ГОМДОЛЛООД БАЙГАА ХҮМҮҮС ТЭГТЛЭЭ САНААГААР УНАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ОРОСУУД, ДЭЛХИЙ ДАХИНААРАА ТЭР ДАЙНД ЯЛАХАД МОНГОЛ ХАМАГ ЧАДЛААРА ТУСЛАСНЫ ХАРИУ НЬ МАНАЙ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ. ҮҮНЭЭС ҮНЭТЭЙ ЮМ ГЭЖ АЛЬ НЭГ ҮНДЭСТЭНД БАЙХ УУ

    Хариулах
  • BEK / 2015 05 сар 11/

    ELBEG sain udirdagch bsn bol terig hundleh bsn bha, danch luuvichan gdiig bugd meddg yma

    Хариулах
  • BEK / 2015 05 сар 11/

    2r delhi daini uid tusalhas uur arga baigagui shte, oros uls yalagdsan bol mongolchuud fashist amerik japan ulsin bol boloh bsn. tim bolohor bitgi hutsad bgarai, americ bolon europ ulsuud orosig byang muulj atarhj yavdag hvvmus, tim bolohor americ ahnarchin tim sain nz bish shuuuuuu, 2r delhin daini

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    aluurchin lenini hoshoog zailuulsan ni hamgin zuv shiidver!harin odoo Uul dargaa, huudin urlangin urd baigaa zaluu Volodya-n hoshuug zailuulj negmusen komunist aluurchin orosoos holdoyo!manai huuchin shine komunistuud uunig hiij chadahgui,harin dotroo algaa tashij baigaa.

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    Юу гэмээр ч юм дээ. Ийм байх гэж

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 11/

    MCS d heregtei talbaig chuluuluh heregtei, gehdee Natsagdorjiin hushuug bairluulah heregtei bsnaas l hiisen ajil daa

    Хариулах