МАН-ынхан сурсан зангаараа хамтрагчаа араас нь түгжилдэж эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 05 сар 11 ・ 4

Ардын намынхан шийдлийнзасгийн газраас гарах асуудлыг ил далд хөндөх болсон.Эрх баригч  намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж хамтараагүй. Гэтэл Сайханбилэгийн танхимд өөрийн гэсэн бодлого хөтөлбөр алга. Үүнээс нь болоод эдийн засгийн хямрал даамжирлаа гэсэн мэдээллээр МАН-ынхан сонгогчдын толгойг эргүүлж байна. 

Харин энэ бүхнийхээ цаана тэд улстөрийн өөр зорилготой тоглолт хийж байгаа юм.Шийдлийн ЗГ-т орсныхоо дараа эдийн засгийн хямралаас гарах төсөл хөтөлбөр хамтран боловсруулахаар болсноо экс коммунистууд сүр дуулиантай зарлаж билээ. Гэвч өмнө нь УИХ-аас батлаад өгчихсөн тогтоол болон хуулиуд нь байгаа учраас заавал шинэ юм боловсруулж цаг алдаад хэрэггүй. Тиймээс шинээр хийх ажлаа тодорхой болгоод өмнөх хөтөлбөрөө үргэлжүүлэе гэж АН-ынхан хамтрагчтайгаа тохиролцох гэж оролдсон.

Гэвч ЗГ-т ороод сар ч болоогүй байхдаа л шинээр мөрийн хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулахгүй юм бол гарсан ч яадаг юм хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат мэдэгдэж, Хөдөлмөрийн сайд Чинзориг хүртэл эрх баригчдад хөгжлийн бодлого алга хэмээн танхимынхаа эсрэг мэдэгдэл хийж байлаа.Иймэрхүү байдлаар хамтарч засаг барьснаасаа хойшхи
  таван сарын хугацаанд МАН-ынхан “Сэтгэлгүй эр, эм хоёрыг нийлүүлсэн юм шиг” ажиллаж байгаагаа юм болгон дээр харуулдаг болжээ. 

Х
амтарсан засгийг олигтой ажиллахгүй бол хариуцлага тооцно гэж хаврын чуулганы нээлтэн дээр эрх баригч намын дарга Энхболд мэдэгдснийг өлгөж авчихаад Засгаас чинь гарна шүү гэж амтай болгон нь шахуу цуурдаг болж.Тэд засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлыг хэлэлцэж дүгнэж цэгнэхийн эсрэг байгаа.Үүний цаана ирэх оны үндсэн чиглэлийг  УИХ-аар хэлэлцэх үед унагааж улмаар АН-ыг хөтөлбөр бодлогогүй гэж сонгогчдод ойлгуулах улстөрийн далд зорилго байгаа юм. Тэрэндээ хүрч чадвал эрх баригч намд бүх хариуцлага нь оногдож тэд хамтарч засаг барьж байгаа мөртлөө МАН-ынхан уснаас хуурай гарна. Залгуулаад санаж сэдсэн ажил болгоныг нь гацааж байгаад УИХ-ын ээлжит бус сонгууль зарлах хувилбар луу орох бодлого МАН-ынхан барьж байгааг улстөрчид үгүйсгэхгүй байна. Бага хурлаасаа асууж байж ЗГ-аас гарах асуудлыг шийднэ гэж наанаа тайлбарламаар аядаж байгаа нь ч тэдний зүгээр л өнгөлөн далдлалт нь юм.МАН-ын бүлэг дээр бүх сайдаа дуудаж,засгаас гарах асуудлыг өнгөрсөн даваа гарагт тал талаас нь ярилцсан юм билээ. “хамтараад ажиллаж чадахгүй бол салсан шиг салсан нь дээр гэж томчууд нь байнга л сануулдаг болж. 

Үүнийг ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбатын өгсөн ярилцлагууд нотлож байна.АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж Засагт ороогүй гэдгээ дахин дахин зарлаад эхэлчихлээ. Энэ нь л
тэднийг ойрын үед томоохон мэдэгдэл хийхээр зэхэж байгааг харуулж байна. ингэж л МАН-ынхан сурсан зангаараа АН-ыг араас нь түгжилдэхэд бэлэн болжээ. Ганцхан жилийн дараа ард түмэнд амлалтынхаа биелэлтийг шалгуулж эрх баригч намынхан л бүх хариуцлагыг нь дангаарааа хүлээнэ Гэвч фракцигүй болсон АН-ынханы доторхи хэмлэлдээн нь МАН-д идэш болж байна.Тавантолгойн гэрээг батлачихвалАрдчилсан намынхан засгаа унагаана

Харин 
батлуулахгүй бол Ардын намынхан засгаас гарах юм байна гэсэн мэдээллээр сонгогчдын толгойг угааж байгаагийн цаана өөр тоглолт эхэлчихжээ. АН-ынхантай хонь хургаа нийлүүлчихээд сонгуулийнамлалтаа ч биелүүлэлгүй, хийсэн  ажилгүй байх нь Ардын намынханд ашиггүй. Тийм болохоор санаж сэдсэн ажлыг нь урагшлуулалгүй УИХ дээр гацааж байгаад Сайханбилэгийн ЗГ-ыг унагаах нь тэдний гол зорилго нь болжээ. Эдийн засгийн хямрал дээр улстөрийн тогтворгүй байдал нэмчихвэл ард түмэн л ширвэгдэнэ. Харин МАН-ынханд тэр бол огт хамаагүй юм. Ингэж л тэд ард түмнээ ардчилсан намтай нь хамт түгжилдэх гэж байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 12/

    Sursan zangaaraa gej AN Altanhkuyagiig hkeleechee Ene albaar buruu yriad baihk ym NBS n set bas l tegj yriad bsan Ta nar unen yriachee Yrihkiin ch hkereggyi sh dee Eer zyil ard tumnii telee yraichee Altanhkyag ichihkgyi shuud hkayaad songuulia hkeegeed , bulhkaigaa hkiigeed ybsan shuu dee Ta nar une

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Сурсан зангаараа гэж МАН-г хэлжээ. Буруу. Харин АН түгжилддэг зантай улс. Тэдний өнгөрсөн 25 жилд хамгийн сайн сурсан зан нь

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    Ардчилсан намынхан хоорондоо учраа олж,ажлаа хийж чадахгүй бол түгжилдүүлэх байтугай юмаа үзэх байлгүй дээ????????????????

    Хариулах
  • Зочин / 2015 05 сар 12/

    AN iin argiig hereglehn uu dee

    Хариулах