Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 15
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн Б.Ганболдыг авилга авсан хэргээр буруутгаж, ФИФА-гийн ёс зүйн хорооноос хөлбөмбөгтэй холбоотой ажил хийхийг нь 5 жилээр хаслаа.
Б. Ганболд нь ФИФА-гийн экс удирдлага Мохаммед Бин Хаммамаас 2009, 2011 онуудад авилга авсан нь тогтоогджээ. Бин Хаммам нь ФИФА-гийн удирдах зөвлөлийн холбоонд сонгогдохын тулд Б.Ганболдын саналыг худалдан авчээ.
Энэ талаар Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос : " Ноён Ганболд нь 2009 онд ФиФа-гийн удирдах зөвлөлийн хорооны сонгууль болон 2011 оны ФиФа-гийн ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигч Мохамед Бин Хаммамаас мөнгө хүлээн авсан нь тогтоогдсон учраас Монголд болон олон улсын түвшинд хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд оролцох эрхийг нь 5 жилээр хасах шийдвэр гаргалаа." хэмээн мэдэгдлээ.
Англи хэл дээрх эх сурвалжийг энд дарж уншина уу
Эх сурвалж: www.ball.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.