Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 15
・ 2
С1 телевизийн “Цензургүй яриа ” нэвтрүүлгийн “Багтай хүн ”-тэй хийсэн ярилцлага үзэгчдэд “хариулт ” өгсөнгүй, харин “асуулт” үлдээгээд одлоо. Багтай хүн хэн байв? Багтай хүний үгэнд үнэн байна уу? Баг зүүх шаардлага байсан уу? Асуултыг бүхэлд нь базвал ийм.
Энэ мэт асуулт цахим ертөнцөд “хариулт” хайж хэд хоног хөвөрлөө. Бас багтай хүнийг ярьж эхлэнгүүт л хэн бэ гэдгийг нь илчилсэн мэдээлэл твиттер, фэйсбүүкт гарч ирсэн. Монголчууд цөөхүүлээ, хэн хаана юу хийж явдгийг мэддэг болохоор баг зүүгээд ч нэмэр алга. Магадгүй ярилцагчийнхаа дуу хоолойг өөрчлөөгүй зэрэг техникийн алдаатай холбоотой биз. Гэхдээ
энд би багтай хүн хэн байсныг илчлэх зорилго тавьсангүй. Тэгэх шаардлага ч байхгүй, сонин биш. Бас нэвтрүүлгийн багийн зөв бурууг шүүх гэсэнгүй. Харин “баг” зүүж аваад үнэнийг хэлэх нэрээр хүн гүтгэх, бүхнийг хараар будах нь хэр зохистой вэ гэдэг ноцтой асуултанд хариулт хайхыг хичээлээ.
Кинонд баг зүүж банк дээрэмддэг шиг энэ нэвтрүүлэг итгэл үнэмшилийг минь цөлмөж орхив. Цахим ертөнцийг харвал олон хүн хүн ингэж боджээ. Нүүрээ багны ард нуучихаад хөлрөн хөлрөн сандчиж суух нь таатай зүйл яав ч биш. Тэр тусмаа тийм насны хүнд. Монголын нийгэм арай ч үнэнийг хэлсэн хүнийг гудамжиндаа буудчихдаа хүртэл дор ороогүй. Улс маань буурай, хөгжил тааруу, амьдрал барзгар байж болно. Хөгжилд хүрээгүй улс бүрийн тойрдог бус дайрдаг хүндрэлээр түрий барьж бүхнийг үгүйсгэж болохгүй. Нэг ордын төслийн маргаандаа улайрч нийгмийг хагалж болохгүй. Сонгууль ойртсон сургаар нэр хүндээ өсгөхийн тулд төрийн эсрэг нийгмийг турхирч болохгүй. Монголын төр хуйвалдааны уурхай болсон мэт туйлшрах нь зөв үү. Хэнд ч гэм буй. Гэхдээ тэр гэм хуулийн хүрээнд байх ёстой. Монголын төр, засагт ажиллаж байсан, одоо алба хашиж байгаа тэр хүмүүст ч бас нэр төр бий. Хүний нэр төрд халдаж хардсанаар улс хөгжих үү, иргэд хөлжих үү.
Баг зүүгчдэд ёс зүй, үнэн, хариуцлага байдаггүй.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.