Хулгайч нарт ямар шийтгэл өгвөл зохих вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 15 ・ 1

 

Манай улсад хүний юмыг  зөвшөөрөлгүй авдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Бид тэдэнд "хулгайч" гэх нэрийг өгсөн. Харин тэд биднийг "баян" гэж хардаг нь эмгэнэл. Адилхан амьдрах гэж яваа хүмүүс байж нэгнийхээ голыг харалтал "халаас"-ыг нь хоослохдоо гаргууд тэд. Дээхэн үед "хулгайч" хүнийг уранхай ноорхой хувцастай хүн гэдэг байсан. Тэгвэл энэ цаг үед тэд зүсээ өөрчлөн хулгайч гэхийн аргагүй төрөл арилжсан гэдгийг та бид мэднэ. Хулгайн гэмт хэрэг нь малын, халаасны, дээрмийн, орон байрны хулгай зэрэг төрөлтэй. Эдгээрээс хамгийн их үйлдэгддэг нь малын болон халаасны хулгай. 

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас сөхвөл,

Баримт нэг: Энэ оны есдүгээр сарын байдлаар малын хулгайн 969 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 4.9 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хэрэг буюу 1.0 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Энэ сарын 07-08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутгаас шөнө хүрэн зүсмийн морь алдагдсан. Мөн Төв аймаг Баянцогт сумын нутгаас 09-нөөс 10-нд шилжих шөнө хул халзан морь, хээр морь, сартай хонгор гурван тооны морийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бүлэг этгээдүүд хулгайлсныг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд илрүүлжээ.

Дээрх малын хулгайчид гэмт хэрэг үйлдэхдээ 03-74 УНЛ улсын дугаартай Тоёото приус 10 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин ашиглан хулгайлсан байна.  Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, Улаанбаатар хотод шилжин ирээд эрхэлсэн тодорхой ажилгүй залуус үйлдсэн нь тогтоогджээ.

Харамсалтай нь махыг нь тушаахаар бэлдсэн байсан учраас малчид уйлж байна. Гэмт этгээдүүд хулгайлсан адуугаа Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүн Баян Уулын 31-21 тоот хашаанд байрлах автомашины грашд нядлаж, махыг нь Чингэлтэй дүүргийн "Хүчит шонхор" захын нэр бүхий ченжүүдэд худалдан борлуулсан байсныг НЦГ-ын ГХТГ-ын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагч нартай хамтран гэмт этгээдүүдийг 2014-10-12ны шөнө баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн, бусад эзэнгүй мал хулгайлах гэмт хэрэгтэй холбон шалгаж байгаа юм. 

Баримт хоёр: Энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс 26-ны өдөр хүртэлх  хугацаанд нийслэлийн хэмжээнд “гар утсаа хулгайд алдсан” гэх нийт 173 гомдол, мэдээлэл цагдаа болон хуулийн байгууллагад бүртгэгджээ. 

Баримт гурав: 32 настай Н гэгч залуу 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийжээ. Эл хэргийн талаар тодруулбал, гэрийн эздийг ажилдаа явсан хойгуур энэхүү хэргээ үйлддэг байсан аж. Ийнхүү хулгай хийсэн эд зүйлсээ зарж борлуулдаг байжээ. НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагч нар үйлдэл дээр нь барьж саатуулсан юм.

Ийнхүү бидний цаг наргүй ажиллан  байж авсан үнэтэй гар утсыг ганцхан хормын дотор өөрийн болгон авчихна. Хөлсөө дуслуулан хураасан эд хөрөнгийг ганцхан түлхүүр тааруулан бусдын гэрт өөрийн юм шиг орон хулгай хийдэг гэхээр түүнд хүн чанар гээч зүйл дусал ч алга. Өвлийн зуд, зуны халууныг ажиран байж өсгөсөн малыг нь хэдхэн төгрөгний төлөө нядлаад хаячихна. Тэдэнд ер нь амьтныг хайрлах сэтгэл байна уу?

Хулгай хийсэн этгээдэд Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 21 дүгээр зүйлд Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг. 145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах 145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Харин 145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулийн заалт бий. 

Энэхүү хуулийн заалт дээрх ял, шийтгэл "хулгайч" нарт багадаад байх шиг. Хулгай хийсэн гэмт этгээдийг өөхшүүлэхгүй нь тулд олон нийтэд зарладаг байх эсхүл хуулийн заалтаа чангатгах цаг хэдийнээ ирсэн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд анхааралдаа авах биз ээ. 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 03/

    хохиролын хэмжээ 400000 байгаа хохирогч талын гомдлыг барагдуулсан тохиолдолд яах вэ анх удаа гэмт хэрэг үйлдсэн

    Хариулах