Англид Монголын хөх толботой хүүхэд мэндэлсэн гэж BBC онцлов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 15

Английн бяцхан иргэн Ира Ландорн охиныг төрсний дараа бие нь хөхөрч няцарсан гэж андуурсан тухай эцэг, эх нь ярив. “Линкольншир” хүүхдийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ханна Лангхорн охины нэрийг мэдээллийн санд бүртгэж оруулна гэдгээ мэдэгджээ.

Учир нь хөх толботой хүүхэд төрөх нь түүхэнд тэмдэглэх үйл явдал мөн гэж тэрээр үзэж байна. “Бид эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хандсан боловч толбыг арилгах боломжгүй гэж хэлсэн” хэмээн охины ээж ярив.
Энэ талаар Хүүхдийн эрүүл мэндийн төвийн туслах захирал Женис Спенсер тодорхой хариулт өгчээ. “Хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах нь бидний үүрэг. Гэхдээ энэ толбо ямар ч аюулгүй. Бид Монголын хөх толбоны учир шалтгааныг анагаах ухааны онолын үндсэн дээр тайрбарлахыг хичээж байна” гэж тэрээр ярьсан байна. Мөн хүүхдийн сувилахуйн багш Жереми Жолли “Монгол толбыг хүмүүс хөх няц гэж андуурдаг. Энэ толбо хүүхдийг дөрвөн нас хүрэхэд аяндаа арилдаг, ямар ч аюулгүй тул эмчлэх шаардлагагүй” гэв.

    Цэнхэр өнгө нь арьсан дахь будагч эсүүдээс шалтгаалж үүсдэг. Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна.

6994156-large
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх