Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 16
Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар ирсэн билээ.
Тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож өнөөдөр орон нутгийн эмнэлгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хандив болгож хүлээлгэн өгч буйгаа дуулган хэвлэлийн бага хурлынхаа үеэр дуулгалаа.
Энэхүү хүүхдийн эмчилгээний техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн байна.
Өнөөдрийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь, өндөр ач холбогдолтой үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд гардуулан өглөө. Тодруулбал, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.
Мөн “Хурд” хамтлагийнхан 20-н жилийн турш хамтдаа байж үзэгч, сонсогч, уншигч түмэнтэй нь уулзуулж ирсэн эрхэм сэтгүүлчиддээ талархлаа илэрхийлж өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ, Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд анх удаа гэгдэж буй “Түүхэн ном”-оо бэлэг болгон өгөв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.