Ч.Ундрал: Миний амьдралын цаг мөч бүхэн жаргалтай

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04
 

U art studio”-ийн захирал, жүжиг­чин Ч.Унд­ралыг “Өглөөний зочин” буландаа ярилаа.

-Та Хятадын кино урлагт хөл тавьсан цөөхөн монгол жүжигчдийн нэг. Таны тоглосон “Урилга” киноны нээлт хэзээ болох вэ?

-Энэ киноны гол дүрд жүжигчин Д.Бямбацогт ах бид хоёр тоглосон. Киноны зураг авалт Өвөрмонголын Шилэн хотод болсон. Кино маань ирэх сарын сүүлчээр Бүх Хятадын кинотеатруудаар гарч эхлэх сурагтай байна.

-Өмнө нь жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” киног Монголын кинотеатруудаар гаргасан. Тэгэхээр Мон­­голын үзэг­­чдэд үз­­үүлэх “Урилга” киног монголчууддаа үзүүлэх боломжийг судалж үзэв үү?

-Монголд нээх боломжийг бүх талаас нь судалж үзнэ. Магадгүй хятад хэл дээр монгол хадмал орчуулгатайгаар гарах байх.

-Он гарснаас хойш уран бүтээлээс илүүтэйгээр “U art” студийнхээ ажилд анхаарлаа хандуулж байгаа бололтой. Танай студи одоогоор ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчдийг бэлтгэдэг “U art academy”-аас гадна “U art studio” байгуулснаар манай үйл ажиллагаа улам өргөжсөн. Энэ удаа бид Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах ажилд оролцож байна. Уран бүтээлийн хувьд энэ зун ажиллах хоёр ч бүтээл байгаа. Бүх зүйл тодорхой болохоор тухайн үед нь сонирхуулъя.

 

-Та бол урлагийн салбарт ч, менежмэнтийн чиглэлээр ч туршлагатай, мэд­­рэмжтэй эмэгтэй. Тэгэхээр Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдээс нэлээд онцлог болох болов уу гэсэн бодол төрж байна?

-Кино Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг хэвлэл мэдээллийн талаас нь өндөр түвшинд зохион байгуулахыг хүсч, хичээж байна. Энэ ч утгаараа зургаадугаар сарын 7-нд нээлтээ хийх “Шангрилла-2” зочид буудалд ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт, үдэшлэг гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Өмнөх жилүүдийнхээс аль болох өвөрмөц, онцлогтой хийхийг л хичээж байна.

-Академийн дээд шаг­налд нэр дэвших шил­дэг бүтээлийн нэрс тодорчихсон уу?

-Бид энэ удаа кино урлагт анх хөл тавьж байгаа болон олон жилийн туршлагатай гэж уран бүтээлчдийг ялгалгүйгээр бүгдийг нь хамруулахыг эрмэлзэж байна. Энэ ч утгаараа шилдэг дэбют гэсэн номинаци нэмэгдсэн. 2014 оны тавдугаар сараас хойш хийгдсэн бүх кино нэр дэвших боломжтой. Одоогоор зохиолч, найруулагч, продюсерууд маань шилдэг бүтээлүүдээ бүртгүүлж байна. Нэр дэвшигчид тодрох үед тухай бүрт нь мэдээлнэ.

-Та өнгөрсөн онд “Ээж ээ, надтай гэрлээч”, “Луйвар”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг нэлээд хэдэн кинонд тоглосон. Дээрх кинонууд нэр дэвших үү?

-Би зохиолч, найруулагч, продюсер нь биш учраас сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор “Ээж ээ, надтай гэрлээч” кино маань нэр дэвших сурагтай.

 

Дуучин, жүжигчин, хөтлөгч, менежер гээд олон ажлыг зэрэг амжуулдаг болохоор хүмүүс таныг “Универсальный” гэж тодорхойлдог. Цаашид бүгдийг хослуулаад явах уу, эсвэл аль нэгээр нь дагнах болов уу?

-Аль алийг нь л хийнэ. Нэг хүн нэг л зүйл хийх ёстой биш шүү дээ. Би моно баймааргүй байна. Тиймээс чадах бүх зүйлээ л хийнэ. 

-Эмэгтэй хүн ажилдаа хэтэрхий их анхаарал хандуулахаар ар гэрийн амьдрал орхигдчих гээд байдаг талтай?

-Хувийн менежмэнтээс л шалтгаална. Бүх уран бүтээлчид хувийн амьдралаа зохицуулаад ажлаа хийдэг учраас гайхаад байх асуудал биш болов уу. Мэдээж сайн ээжинхээ үүргийг гүйцэтгэхийн тулд анхаарлаа хандуулалгүй яах вэ. Мөн ажлаа ч хойш тавихгүй. Энэ бол уран бүтээлч эх хүн бүрийн л зохицуулах ёстой асуудлуудын нэг байх.

Үргэлжлэлийг эндээс унишина уу
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх